53 хоршооны тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байна
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 290 гаруй Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) СЗХ-оос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна.

СЗХ-оос энэхүү тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог аж. Харин хоршоод тусгай зөвшөөрлөө цаг тухайд нь сунгуулахгүй байх, хоног хугацаагаа анзаарахгүй хоцроох тохиолдол гарч, сунгалт, бүртгэлийн үйл ажиллагаанд чирэгдэл, удаашрал үүсгэх асуудлууд гардаг байна. 

Иймээс тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж байгаа хоршоодын гүйцэтгэх удирдлагуудад үргэлжлүүлэн ажиллах бол хугацаагаа сунгуулах хүсэлт, холбогдох материалаа хоцроолгүй ирүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад анхаарч ажиллахыг СЗХ-оос сануулсан байна. Энэ оны эхний улиралд нийт 53 хоршооны тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.