Хадан цохионоос унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ
Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу “Богд” ууланд бага насны хүүхэд хадан цохио дээрээс унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр/01.07-ны  15:11 цагт/ онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 15:23 цагт очиж, иргэн Э /9 настай, эрэгтэй/,  иргэн А /11 настай эмэгтэй/ нар 6 метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварчээ. Улмаар хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.