Үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаад хөшөө босголоо
Ховд аймгийн Булган суманд зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулан, 20-хон насандаа амиа алдсан дэд ахлагч, эргүүлийн цагдаа Б.Төмөрчөдөрт зориулан хөшөө босгожээ. Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан андынхаа дурсгалыг ийн хүндэтгэсэн байна.

Болсон явдлыг эргэн сануулахад, 2013 оны дөрөвдүгээр сарын 2-ны 23.00 цагийн үед Бүрэнхайрхан багт эргүүл хийж явсан цагдаа “Бүрэн” авто сэлбэгийн дэлгүүрийн цоож эвдэрсэн байхыг илрүүлж, тус дэлгүүрт хулгайч орсон байж болзошгүй гэж үзэн сумын Цагдаагийн тасагт утсаар мэдэгдэж нэмэлт хүч дуудсан байна.

Эргүүлд явж байсан гурван цагдаа ирж, дөрвүүлээ тус дэлгүүрт нэвтрэхэд буун дуу гарч, дэд ахлагч Б.Төмөрчөдөр буудуулан амиа алдсан аж. ЦЕГ-аас талийгаачийг “Цагдаагийн алдар” тэмдгээр нөхөн шагнасан юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine