Гашуунсухайтын боомтод нүүрс тээвэрлэлт хэвийн болжээ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна. Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж байна.

Мөн цаашид тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй тоотой уялдуулан гаалийн хяналтын лацыг олгох талаар гаалийн байгууллагуудтай хамтарч, 2018 онд экспортоор гаргах нүүрсний хэмжээг УУХҮЯ-аас авах саналаа хүргүүлсэн байгаа. Ингэснээр экспортлох нүүрсний хэмжээг тээвэр төлөвлөлтдөө уялдуулснаар нүүрс тээвэрлэлтийн явцад аливаа хүндрэл, дараалал үүсэхгүй байх боломжтой юм гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2018-01-05 07:12:31
    Uurhain aman deeree oichir uusne. Hoer tal boomtin huchin chadlaal nemehgui bol oichir hezeech arilahgui. Avto teevriin gazar asuudlig ooroosoo holduulj nud huu...
    202.9.40.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрлээ 2018-01-05 07:12:19
    Баттулга ерөнхийлөгч энэ их түгжрээг арилгалаа ш дээ. Үнэхээрийн их ажилсаг, аугаа их ухаантай, суу билигт удирдагч хүн юм аа.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Erguu 2018-01-06 08:09:23
      Erguuteed bai ! Battulga yoronhiilogchoos bolj nuurs teeverlelt gatssan. Odoo arillaa geed baigani gardag mashiniii too 2-3 dahin bagassan!!
      150.129.142.200
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-05 07:01:26
    женкоос болоод нуурс гаргах ажил мед зогсоно доо ер нь монгол сенех байх энэ зураач ер нь хятадыг эсэргууцэгч гэж харагдавч хятадын тагнуул байх зи- ий тоодгор
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах