Улаанбаатар хотын ихэнх хэсэгт агаар маш ихээр бохирджээ
Өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх хэсэгт агаарын чанар тун муу үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 2813 байгаа бол 100 айлд АЧИ 1964-ийг зааж байна. Мөн Толгойт, Нисэх, МҮОНРТ, Амгалан орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гэж гарчээ.



Маш их бохирдолтой буюу 501+ үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөж байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-01-05 07:43:18
    Усан цахилгаан станцуудыг олноор барьж, хямд эрчим хүч гаргаж, түүний ач холбогдол нь том усан сангууд үүсч хуурайшилт, усны хомсдолоос гарах, утаанаас сална
    103.57.95.50
    Мэдэгдсэн Хариулах