Тэтгэмжүүдийг гурван банкаар л олгоно

УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж гаргасан. Улмаар хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуульд дөрвөн төрлийн халамжийн үйлчилгээг шинээр олгохоор тусгасан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-нд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Харин хуулийг хэрэгжүүлэх зорилгоор журмыг нь Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 340 дүгээр тогтоолыг баталж, гаргасан юм. Хуулийн хүрээнд дөрвөн төрлийн тэтгэмжийг олгоно.

Тодруулбал, жирэмсний тэтгэмжийг эх таван сартайгаасаа төрөх хүртэлх хугацаанд cap бүр 50 мянган төгрөг авна. Хоёрдугаарт, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд cap бүр мөн 50 мянган төгрөгийн тэтгэмж өгнө. Гуравдугаарт, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрт нь нэг сая төгрөг олгох бол гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрээр тооцож гурван сая төгрөгийг олгох юм.

Харин хамгийн сүүлд, 0-18 нас хүртэлх гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу улиралд 240 мянган төгрөгийг олгохоор болсон.

-Яг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос олгоно. Өөрөөр хэлбэл, улиралд нэг удаа олгох юм. Харин бусад төрлийн халамжийг нь cap бүрийн 20-ноос олгоно. Ерөнхийдөө энэ сарын 20-ноос олгоод эхэлчихнэ.

-Тухайн хүн өөрийн сонгосон арилжааны банкаараа дамжуулж авах уу ?

-Үгүй. Зөвхөн гурван банкаар л дамжуулж олгоно. Тодруулбал, “Капитал", “Хаан”, “Төрийн банк”-аар дамжуулж олгох юм.

-Дээрх дөрвөн төрлийн халамжийн үйлчилгээг авахын тулд ямар бичиг, баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

-Мэдээж тухайн оршин суугаа газрынхаа халамжийн ажилтанд хүсэлтээ гаргах хэрэгтэй. Ингэснээр тэтгэмж авах боломж бүрдэх юм. Тухайлбал, өргөдөл, нэг хувь чээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар болон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолтыг хавсаргаж өгөх ёстой. Харин “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол нэмэлт бичиг, баримт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дээрх бүх бичиг, баримтыг бүрдүүлэхээс гадна жирэмсний амралттай байгаа гэх ажлын газрынхаа тодорхойлолтыг авч очих хэрэгтэй.

-Ажил, хөдөлмөр эрхэлдэггүй бол яах вэ?

-Нэмэлт бичиг, баримт шаардагдахгүй.

-Заавал бичиг, баримтаа бүрдүүлж өгч байж дээрх халамжид хамрагдах уу?

-Тийм. Бичиг, баримтаа бүрдүүлж өгсөн тухайн сараас нь халамжийг нь тооцож олгоно. Харин "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдаж байгаа эхчүүд 36 cap халамжийн мөнгөө авна. Гэхдээ нөхөж олгохгүй. Өөрөөр хэлбэл, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухайн сараас мөнгийг нь тооцож олгоно.

-Тэгвэл нөхөж олгох уу?

-Гагцхүү хүндэтгэх шалтгаантай тохиолдолд нөхөж олгоно.

-Ингэхэд дээрх халамжуудад нийт хэчнээн хүн хамрагдах вэ?

-0-3 настай хүүхэдтэй 135 мянган эх бий гэх тооцоо гарсан. Энэ жилийн улсын төсөвт 81 тэрбум төгрөгийг суутгаж өгсөн. Харин өрх толгойлсон 16,500 эцэг, эх байна. Тэдэнд 15.8 тэрбум төгрөгийг олгоно. Түүнчлэн жилд 1,000 орчим ихэр хүүхэд төрдөг гэж тооцож улсын төсөвт 1.7 тэрбум төгрөгийг суутгаж өгсөн бол жирэмсний эхэд энэ жил 98,000 хүн хамрагдах тооцоо бий. Улсын төсөвт 43.7 тэрбум төгрөгийг суутгасан.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-04 14:58:35
    tetgeveriin dood hemjeeg jaahan nembel yasiin undur tetgevertei uls goldyy sots niigmiin darga nar jinhehe hudulmurluj baisan yls n mash baga tetgever togtoolgo...
    27.123.214.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-04 10:58:05
    Бүгдээрээ ажлаа хийхгүй тэтгэмж халамжинд хамрая.
    66.181.176.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-04 02:05:46
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах