Цэргийн үүрэгтэн, офицеруудын бүртгэл эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах юм. Цэргийн албаны тухай хуульд:

-Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
-Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
-Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
-Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг.

Харин цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгжийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг.

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Муусайн төрийн мунхагууд 2018-01-04 12:37:07
    Нэг бүртгээд явж болдоггүй юм уу. Уймраа нярав шиг л төрийн албан хаагч бүр нэг дэвтэр хөтлөөд явах юм.
  • боль 2018-01-04 06:35:42
    Дэмий төсвийн мөнгө үрсэн явдал боль зогсоо
  • болиоч 2018-01-04 05:27:42
    энэ балай самуун явдлаа зогсоо л доо. жил болгон балайрч байх юм. нөгөө мундаг ухаантай иргэний хаарттай болсны хэрэг юу байна. хил гааль, шорон, оршуулга нь хо...