60 мянган өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

Засгийн газрын 2018 оны анхны хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгалаа.

III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.

IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж  найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм. 

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв.

 

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • is 2018-01-03 16:42:11
    та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 50-80 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй. htt...
    103.229.123.146
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-01-04 11:00:41
      Гахайн хошного минь худлаа шаахаа боль. Ард иргэд ядуу байгаа дээр далимдуулж хулхи зүйл хийхээ боль.
      66.181.176.210
      Мэдэгдсэн Хариулах
  •  2018-01-03 14:51:35
    ЯЯАЯ энэ малууд дээ. идээд өгөх мангас байна уу
    122.201.24.235
    Мэдэгдсэн Хариулах
  • сонин юм 2018-01-03 13:24:28
    Энэ даваасүрэнг чинь цахилгааны инженер сайдтай боллоо гээд баярлаад байсан чинь 4кВ -н халаагуур гээд л яриад байх юм... Чааваас даа ийм л сайд юм байж
    202.5.196.66
    Мэдэгдсэн Хариулах
  • бо 2018-01-03 11:59:29
    Яамныхан 60 мянган халаагуур шахах том бизнес бодож олжээ
    202.170.81.146
    Мэдэгдсэн Хариулах
    • Дамбажаа 2018-01-03 13:46:00
      Халаагуураа үнэгүй тарааж , ашиглалт дээр нь хатуу хяналт тавих хэрэгтэй,
      66.181.191.249
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-03 11:46:14
    ger khoroollooo hesegchlehgui baigaach dee busad ni zah bilee, bayanyurkh duureg 4 horoo 805 tsergiin hothonoos hoish bol tsahilgaan dunguj 180 l irdeg shuu dee...
    31.19.227.93
    Мэдэгдсэн Хариулах