
Оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Энэ хичээлийн жилд нийт 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих тооцоог МОХ-ноос гаргасан байна. Үүнээс 63 мянган оюутан өнгөрсөн хавар захилгаа өгчээ.
Үлдсэн смарт карт энэ сарын 25 гэхэд хэвлэгдэж дуусна. Тиймээс есдүгээр сарын 1 гэхэд 60 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэллээ.
Г.Уянга
оллоо.мн