Монголын багийн спортын ирээдүй гэрэлтэж байна
Монголд багийн спорт хөгжих­гүй байна гэдэг. Аргагүй л дээ, ба­гийн спортоор сүртэй амжилт гар­гаж байгаагүй болохоор тэр шүү дээ. Нөгөө талаас манай улс ба­гийн спортод анхаараад, хөрөнгө мөн­гө зарцуулаад сүйд болсон юм байх­гүй. Чөлөөт, жүдо, буудлага, бокс тэргүүтнээ л бага сага ан­хаарч, түүний хүчээр Олимп, дэл­хийн аваргуудтай болсон байх.  Ямар сайндаа л Монгол Ул­сын шигшээ баг хөлбөмбөгийн дэл­хийн аварга болохыг үзэхэд бурх­ны нас хүрэхгүй гэсэн они­гоо хүртэл зохиож байх вэ дээ. 

Хэ­тэрхий гутранги үзэл. Сүүлийн үед манай өсвөрийн тамирчид ба­гийн спортоор манай улс ямар ч амжилт үзүүлж болно гэдгийг хан­галттай харууллаа. Тэгэхээр бур­хан “амьддаа” манай улсыг хөл­бөмбөгийн дэлхийн аварга бо­лохыг харж ч магадгүй тийм гэ­рэл­тэй ирээдүй биднийг хү­лээж байна. Манайхан сагсан бөм­бө­гөөр дэлхий дахиныг ан­гайл­гаж чадсан. Монголын саг­сан бөмбөгийн спортын хөг­жил ямар төвшинд байна вэ гэдгийг ма­най­хан хэд хэдэн удаа харуул­лаа. Саяхан өсвөрийн сагсан бөмбө­гийн охид АНУ-д очоод медаль аваад ирсан.

Сагсан бөмбөгийн эх орон Америкийн багуудтай тог­лоод шүү дээ.  Мөн “Дэрэн” клу­бын өсвөрийн хөлбөмбөгчид хөл­бөмбөгийн спорт өндөр хөгж­сөн Европын хүүхдийн багууд­тай тулж, ихэнхийг нь хожиж чад­лаа. Тэгвэл  Монголын өс­вөрийн бейсболын баг “KIA Tigers” клубийн урилгаар БНСУ-д нө­хөрсөг тоглолтод оролцож, тэр­гүүн байрт шалгарсан бахдам ам­жилтыг гаргалаа. 

Тиймээс тэд­нийг “Монголын мэдээ” со­нин “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм.   “KIA Tigers” клубийн нөхөрсөг анх­ны тоглолт 2012 онд манай ул­сад зохион байгуулагдахад тус улсаас 100 гаруй өсвөрийн тамир­чид хүрэлцэн ирж, оролцож бай­жээ. Харин хоёр дахь удаагийн тэм­цээнд Монголын 20 тамирчин, гур­ван багийн хамт оролцож, өн­дөр амжилтыг үзүүллээ. Энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-ын Гуанжү хотод болсон “KIA Tigers” хоёр дахь удаагийн тэм­цээнд Монголын өсвөрийн “Киа Тайгерс” баг тус улсын дөр­вөн багтай тоглож, бүгдийг нь хожсоноор  тус тэмцээний авар­гаар шалгарсан юм. 20 сурагч, гур­ван багшийн хамт явсан Мон­голын “Киа Тайгерс” баг энэ сарын 11-нд Гёонги аймгийн Ян­жү хотын, 12-нд Жоннамын Кан­жин, 13-нд Гуанжу хотын баг болон 14-нд Сөүлийн багтай сүү­лийн тоглолтоо хийж, ялалт бай­гуулжээ. Тэр дундаа тэмцээ­ний зохион байгуулагч Гуанжү хотын баг­тай энэ сарын 13-нд тоглож,  14:13-аар хожсон.

Тэмцээнийг зо­хион байгуулагч багийн хувьд манай тамирчдаас 2-3 насаар ах байсан ч зочин баг ялалт байгуулж, бейс­болын спортоор чамгүй тог­лож байгаагаа харуулаад авчээ. Мөн үзэгчдийн зүгээс ч ах нар­тайгаа тоглож, ялалт байгуулж бай­гаа Монголын тамирчдын ур чад­варыг өндрөөр үнэлсэн байна. Энэ бол яах аргагүй бахдам ам­жилт. Солонгос бейсболоор тийм ч тасарчихсан орон биш. Дэл­хийд Японы бейсболчид ур чадвараараа гайхагддаг. Хам­гийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтдаг. Солонгос тэдний энд хүрэхгүй ч гэсэн бас ч гэж манайхыг бодвол бейсбол гэ­дэг спортыг хөгжүүлчихсэн орон.

Монгол Улс бөх, боксоо л хөг­жүүлэх гэж явахад тэд хөл­бөм­бөг, бейсбол гээд багийн спор­тоор хөгжүүлчихсэн боло­хоор манайхаас  хамаагүй илүү байх нь тодорхой. Тиймээс ма­най өсвөрийн бейсболчдын ам­жилтыг яах аргагүй өндрөөр үнэ­лэх ёстой.  Түүнээс гадна бейс­болын тамирчдын энэ амжилт Мон­голд багийн ямар ч спорт хөг­жих боломжтой гэдгийг да­хин баталлаа. Өсвөрийн та­мирч­дыг багаас нь тун сайн бэлт­гээд, төр засгаас хөрөнгө мөн­гөөр дэмжээд, шигшээ баг байгуулаад, мэргэжлийн хэм­жээнд хөгжүүлээд өгөх юм бол монголчууд дэлхийд ямар ч спор­тоор өрсөлдөж чадах юм байна.  Одоо бид топ дөрвөн спортоосоо ха­лих цаг болсон. Жаахан хү­рээгээ тэлж, топ 10 спорттой болъё л доо. Түүнийх нь тал нь ба­гийн спорт байвал бүр сайн.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.