Баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй гэв
Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн “Шинэ жил-Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 360 чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж НЦГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.