Засгийн газар шинэ оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулна
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр буюу өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа.

Тэрбээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм гэлээ. Мөн тэрбээр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцож утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал гэлээ. Улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл  урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж  Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утаа бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Эдгээрийг зэрэгцүүлж хэрэгжүүлэхэд тухайн зорилтот бүлэгтээ хүрч илүү үр дүнг үзүүлнэ гэлээ.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй шийдэл олон байна.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sssss 2018-01-05 07:48:10
    fizdakuud xulduj vx gej bgaa yumuu amia ta naraas nexne dee
    202.9.41.62
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2018-01-03 09:31:10
    Bat vvliin ger horoololiig dahin tolobloh ajil ih zob ajil baisan. Ta nar gashaaj.harluulj chadsan.Odoo gazariig vnegvi abna gej taraa taniulj ehlebvv? Luibarch...
    66.181.181.171
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-01-03 07:07:20
    МӨН Ч хийх ажилгүй ИХ-н гишүүд шүү. аль намар хийх ажилаа одоо гогниноно гэвэл худлаа шүү. яаран баталж мөнгө зувчуулах арга.
    122.201.31.176
    Мэдэгдсэн Хариулах
  • anu 2018-01-02 13:21:35
    Eronhiilogchee Orosoos hiin hooloi abch Mongol iig abar Tegvel ta tuuhend gavyatai uldene Uunii toloo bugdiig hii,bugd demjigtun
    172.56.2.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-02 07:10:05
    Засгийн газар ч ард түмний амьдралаас тасархай нь харагдаж байна даа. Дийлэнх нь нүүрсээ түлж онд ордог байхад тэрийг нь хоричихоор яах болж байнаа.
    202.180.220.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмнээ шулж ханахгүйл байна уу 2018-01-02 05:08:07
    гэр хорооллын газрыг байраар солих хамгийн харилцан ашигтай хувуилбарыг батүүл сонгож байсан одоо зүгээр авах хувилбар сонгож байна онц байдал гэнэ үү
    202.21.116.11
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2018-01-02 03:50:50
    neg ih husel bieluuldeg hun aytai ail heseed yvah yum yandan zuuhiig baihgui bolgoj baij l utaa garahaa bolino shde
    103.242.44.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Шоугаа болиочээ 2018-01-02 02:37:23
    ганц цахилгаан станц баричихаачээ Малнаас дор луйварчидааа;; Худлаа барааа шахаад байхаар ; 100-200 мгвт дундын станц багануур шивээ овоо хоерын ал нэг дээр
    66.181.190.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-02 02:11:28
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах