Улстөржилтөд шинэ онд цэг тавья
УИХ-ын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд "Дэлгэр Монгол эх орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт, Эрхэм хүндэт монголчууд аа,
 
Та бүхэндээ угтан золгож буй 2018 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье. Сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань шинэ онд биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг иргэн бүхэндээ хамтатган барья.

 Монгол түмний цадиг түүхийн нэгэн он улирч байна. Шинэ мөрүүдийг бичин туурвих бас нэгэн тоолол эхэлж байна.

2017 он эдийн засгаа хямралаас гаргах, өрийн дарамтаас улсаа гэтэлгэх, хямралын давалгаанд айл өрх, ард иргэдээ нэрвүүлчихгүй байх амаргүй сорилтыг даван туулахын төлөө хичээн зүтгэсэн он болж Монголын түүхэнд үлдлээ.

 Зүтгэл, чармайлтын үр дүн ч гарсан. Төр засгаа дэмжиж, бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлж, нэгэн сэтгэлээр нэгдэн нягтарсан ард түмэндээ баярын энэ өдөр талархал илэрхийлье.

 Эрхэм хүндэт иргэд ээ,

2016 оны III улиралд хасах 1.6 хувь, жилийн эцэст дөнгөж 1.0 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 11 сарын байдлаар5.8 хувь боллоо.

 Нэгдсэн төсвийн орлого 2012 оноос жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан бол 2017 оны дүнгээр 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэх хүлээлттэй байна. Шинээр хүү багатай, урт хугацаатай бонд гаргаж арилжаалсны үр дүнд 2019 он хүртэл зээл, зээлийн хүүгийнөрийн дарамтаас ангижирлаа. Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбумд хүрч, 2016 оны 9-р сараас бараг 3.0 дахин нэмэгдээд байна.

 УИХ-аас “Хүүхдийн мөнгө”-ийг бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг нийт ахмадууддаа олгох шийдвэр гаргалаа. “Цалинтай ээж” хөтөлбөрхэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан. Тэтгэврийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр улсын төсөвт 137.4 тэрбум төгрөг тусгалаа.

 Товчоор хэлбэл 2017 онд бид тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож, уруудалтаас сэргэлтийг авчирч чадлаа.

 2018 он эдийн засгаа бүрэн илааршуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад шийдвэрлэх жил байх болно.

 Төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга бат сайжирч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж эхэллээ. Манай голлох эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ 2018 онд өсөлттэй буюу өндөр байх хандлагатай байна. Шинэ онд ямар нэг улс төрийн сонгууль болохгүй. Томоохон өр төлбөрийн дарамт ч байхгүй. Тиймээс энэ таатай нөхцөлийг зөв ашиглах нь төр засгийн хийгээд, монгол хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой.

Улстөржилт, яах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалдаа шинэ онд цэг тавья. Томоохон хөтөлбөр төслөө эдийн засагтаа ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байдлаар урагшлуулъя. Газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбороо барьж эхэлье. Өмнөд хилийн боомт хүрэх 267 км төмөр замаа одоо л ашиглалтад оруулахгүй бол оройтох нь. Хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал, монгол хүнээ хөгжүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх зорилтоо бид хангаж чадах болно.

Улс төрийн чөдөр тушаанаас ангид байж, улстөржсөн талцал хуваагдлаа орхиж, эв нэгдлээ эрхэмлэн, нийтээрээ нэгэн зорилгод нэгдэж чадвал бидэнд амжилт ялалт, хөгжил цэцэглэлт ойрхон байгаа.

Тиймээс шинэ оны өдөр бүхэн шинэ ирээдүйд дөтөлсөн зоримог шийдмэг, зөв алхмын өдөр хоногууд байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж хэлье.

Эрхэм хүндэт монголчууд аа,

Үндэстнээрээ эвлэлдэн нэгдэж, үндэс угсаагаа мандуулан бадрааж, аз жаргалтай, гэгээн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

2018 он монгол айл бүрийн хойморт өнгө гэгээ, монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд итгэл тэмүүлэл асааж, хийморь золбоо, баяр жаргал авчрах болтугай" гэжээ. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol hun  2018-01-02 08:23:35
    ёолкны тоглоом чимэглэл бэлэг дурсгал гээд монголчилж болох зүйлсийг нь монголжуулая гэж
    202.5.206.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-12-31 13:24:14
    Orosoos xiin hooloi abahad zasag buh huchee tavi,tegvel bid Mongol abragdana
    172.56.23.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-31 10:15:26
    MAH-IIN MONGOLIIN AARD TUMNIIG DOROMJLON XUDLAA XELSEN QAMLALTAAS BID XARIUGAA UDAXGUI AVNBA.TA NAR TSAAD XIGATSAA N 2020 ON GEXED ENE IX XURALD 1 CH NOVSHIIG S...
    182.160.38.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол иргэн 2017-12-31 09:36:57
    Ми. Энх60лдыг 2028 онд улс төрөөс бүр мөсан зайлуулья... Дэмжээрэй монголчууд аа.
    66.181.177.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Aha 2017-12-31 07:43:05
    Ee tseg tavij yah ni ve de. Tegvel manai 76 yu ch hiih yumgui bolchihno shu de. Hiij buteeh sedelgui, tiim yum medehgui bolohoor l chaddag yuma hiij bga.
    112.96.109.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-31 07:29:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Tsss 2017-12-31 07:44:01
      Ta ooroo ch hairlahgyi. Yagaad gevel ta bid neg togoonii, neg torol sadan, omhiirson undesten.
      112.96.109.244
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-31 05:00:56
    Хүний хүсэлд хязгааргүй 2020 онд МАН-г АН-аар солино уг нь МАН арай дөнгүүр засаг барих юм гэхдээ сонгуульд амласанаа биелүүлээгүй олон татвар авах боллоо
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах