Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.
 

МЭДЭГДЭЛ
 

Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компаниар Монголын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийлгэж байна. PwC компани нь банкуудын активын чанарын үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн хийсэн болно. Арилжааны банкуудын актив хөрөнгөд 2017 онд тодорхой ахиц, өөрчлөлтүүд гарсан учир үнэлгээний үр дүнг 2017 оны гуравдугаар улирлын байдлаар шинэчилж байна.

Активын чанарын үнэлгээний ажил нь ирэх гурван жилд Монгол Улсын банкны системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний үе шат юм. Активын чанарын үнэлгээний дараагаар банкууд 2020 он хүртэлх өөрийн бизнес төлөвлөгөөг Монголбанкинд ирүүлж өөрийн хөрөнгийн зорилтот түвшинг хангаж чадах эсэхийг тайлагнана. Монголбанк банкуудын бизнес төлөвлөгөө бодитой эсэхийг үнэлж дүгнэх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахааргүй байгаа банкуудад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал шаардлагатай арга хэмжээг авах хугацааг олгоно.

Бүх үйл явц Монголбанкны бүрэн хяналтад байгаа тул элдэв бодит бус мэдээлэлд автагдалгүйгээр амар тайван Шинэ жилээ угтан золгохыг хүсье.

Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2017-12-29 20:18:13
    bankuudiin luivar hezee ch nomooroo yvj chahgui n oilgomjtoi shuu! hudlaa gadnii 1 luivarchingaar dun shinjilgee hiilgej bn gej mungu zavshiad hereggui ! dotood...
    103.229.121.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Go 2017-12-29 13:33:31
    Ene haan bankig sain shalga
    66.181.187.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ГФ 2017-12-29 06:30:25
    Генри Форд хэлэхдээ "Хэрэв банкуудын дотоод нарийн ширийнийг хүмүүс мэдэх юм бол нийгэмд хувьсгалт үймээн дэндэнэ" гэжээ!!!!
    150.129.140.53
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-12-29 05:27:40
    ОЛН НИЙТИЙН ХЭЛ ЯРИА ОРТОЙ Л БАЙДАГ ДАА??? ЭНЭ ДАРХЛАГДСАН АРИЛЖААНЫ БАНКУУДЫГ НЭГ САЙН ШАЛГАЖ ТҮВШИНГ ТОГТООХ АЖЛЫГ АЛЬ ЭРТ ХИЙХ ЁСТОЙ БАЙСА ЮМ
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-29 04:55:16
    Mongol banknii xazgai xeltiig zailuulaagui tsagt ene uil yavdal zamxarna
    108.175.229.161
    Мэдэгдсэн Хариулах