Анна Дамдинова Цендина “Шилдэг Монгол судлаач”-аар тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэлээ. Монгол судлаач Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны "2017 оны шилдэг Монгол судлаач" шагналыг өнөөдөр хүртсэн юм.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга,  доктор С.Чулуун уулзалтын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Олон улсын Монгол судлалын холбооноос энэ оны шилдэг монгол судлаач эрдэмтнийг тодрууллаа. Олон Улсын Монгол судлалын Холбооны жил бүр шилдэг нэг монгол судлаачийг шалгаруулж шагнаж байхаар болсон. Энэ шагналын анхдагч нь Анна Дамдинова Цендина гуай болж байна” гэлээ.

Олон Улсын Монгол судлалын холбооноос санаачлан жил бүрийн энэ өдөр тухайн жилдээ Монголын судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, Монголын өв соёл, хэл, түүхийг судлан дэлхий дахинд таниулж буй нэг Монгол судлаачийг шагнан урамшуулж байхаар тогтоод байгаа юм.

Анна Дамдинова Цендина нь Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин бөгөөд дэлхийн Монгол судлалын ууган төв, монгол өв соёлын судалгааны баялаг өв сантай ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дорно Дахины судлалын Хүрээлэнд ажиллаж байгаа нэртэй монгол судлаач юм. Тэрээр 2017 онд арвин баялаг бүтээл туурвиж, Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаагийн заримаас товч дурдвал, 17-р зууны Монголын тулгар түүхэн 5 сурвалжийн нэг Эртний хаадын үндэслэсэн Их Шар тууж бүтээлийг анх удаа эх, тайлбарын хамт хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн Эрдмийн бүтээлийн 9 боть бүтээлийг эмхэтгэн, алдарт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовын нийтлэгдээгүй монгол судлалын захидал бичгүүдийг Оросын Дорно дахины сонгодог судлалын цувралд нийтлүүлжээ. Мөн ОХУ-д монгол судлалын залуу эрдэмтдийг сургах, тэдэнд Монголын түүх, хэл, уран зохиол, түвд хэлний хичээлийг тасралтгүй зааж байгаа билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюун 2018-01-12 11:15:19
    танитай яаж холбогдох вэ? facebook болон и мейл хаяга үлдээн үү эсвэл энэ gmail хаягруу явуулна уу? b.nomin8971@gmail.com
    202.9.44.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ezegteigeen ylam l ......... 2017-12-30 15:03:34
    Damdinsyren gyaitai ylam l adilhan bolj bna!
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах
  • сэрж сана 2017-12-29 23:24:13
    Монгол түүхийг бүтээлцсэн хүний үр сад Монголын үргэлжлэл, Монгол төр харав. Энэ хүнд хэн нэгэн санаа тавиад сайхан монгол дээл хувцасыг нь тааруулж өг
    122.201.22.52
    Мэдэгдсэн Хариулах
    • Төрийн ёслол хүндэтгэлийн алба анхаарах  2017-12-29 23:31:48
      өмнө нь Ю.Цэдэнбалын хүүг Монголд зурагтаар харжээ байхад хувцас нь таарахгүй эв хавгүй муухан юм өмссөн байсан, европ хувцасны цамц нь хуучирч наалт нь салсан ...
      122.201.22.52
      Мэдэгдсэн Хариулах
      • Нэртэй хүний зүстэй хүүхдүүд монгол тэмд 2017-12-29 23:41:49
        Монголын нэртэй хүний зүстэй үр сад болсон хүүхдүүд нь даржиндуу амьдарч байгаа нь эмгэнэл, харин тусгай хангамжийн халсан хүмүүс тэдний үр ач тансаг нь тасарч
        122.201.22.52
        Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-29 07:16:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэг ангийн охин 2017-12-29 05:44:47
    Поздравляю, Аня, с высокой наградой! Честь и слава за большой вклад в монголистику!
    202.9.44.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Pozdrawlyau ! 2017-12-29 04:34:46
    Pozdrawlyau! Anna tak derjati !!
    59.153.112.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Dulamnyam 2017-12-29 04:26:39
    Дэлхийн олон орны архиваас Монголынхоо түүхийн холбогдолтой шинэ сонин баримт материалуудыг судлан олж авчирч, түүхийн судалгааны шинэ чиглэл хандлагыг бий бо...
    150.129.142.108
    Мэдэгдсэн Хариулах
  • moog 2017-12-29 03:57:37
    mundag hunii huuhed mundag yumaa
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах