Дипломат цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан зарим хүнд дипломат цол олгов.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 28 жил, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 106 жилийн ойг тус тус тохиолдуулан Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж,

  • Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Балдоржийн Даваадорж,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдорж, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Түвдэндоржийн Жанабазар нарт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цол,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очирт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олголоо.

Дипломат цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. Монгол Улсад байгаа Балдоржийн Даваадорж, Түвдэндоржийн Жанабазар нар цолоо биечлэн гардаж авсан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат цол гардагсдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сахал П  2017-12-29 07:24:30
    Энэ муу шаар Даваадорж а рын хаалгаар юмаа бүтээж ирсэн бөгс долоогч шүү дээ. Хулгайч балд орж, даваад орж...
    66.181.180.42
    Мэдэгдсэн Хариулах
  • ASA 2017-12-28 16:36:09
    Bi Japand elchingeer yavax gej baigaa shuu, namaig martsan baina
    108.175.229.161
    Мэдэгдсэн Хариулах
  • naiz 2017-12-28 14:32:44
    Chi ikh anduursan baina. Nasan turshdaa hun guitgehee bol doo. GHY-nd ajillaj baisan odoo ajillaj baigaa ijil nertnuud tiim asuudald orolzoj baisan baih.
    103.229.121.120
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-12-29 02:53:02
      Даваадорж гэж муу зальтай нөхөр дөө. Батүүлийн ангижав нэрээр л явдаг гэсэн.
      66.181.186.56
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-28 13:14:45
    Битгий атаарх
    103.212.119.53
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-28 07:39:53
    Bi andyyraagui bol Dabaadorj hyyli bus naimaa hiij baisan
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин  2017-12-28 12:10:45
      Тийм шдэ. Энэ одоо ийм өндөр цол авах гавъяа байгуулсан уу. Хуучин хамт ажиллаж байсан нөхөдтэйгээ ч мэндлэхээ больсон. Ерөнхийлөгё хүнээ сайн судлуулах бсан юм...
      202.179.27.218
      Мэдэгдсэн Хариулах