УИХ утааг бууруулах асуудлаар тусгайлсан Ажлын хэсэг байгуулна

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр:   -Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна.

Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт нэлээд ачаалал үүсгэж байна. 2018 оны улсын төсөвт цахилгааны үнийн нөхөн төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг, агаар цэвэршүүлэх, утааг бууруулах тоног төхөөрөмжийн санхүүжилтэд тодорхой эх үүсвэр баталж өгсөн.

2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна.

Тиймээс энэ хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя.
Ажлын хэсэгт бүх Байнгын хороодын төлөөллийг оролцуулж, УИХ-ын аль нэг удирдлага ахлах нь зөв.

Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, утааны асуудлыг УИХ тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-12-29 02:07:57
    Гэр хороолол байсан цагт хэзээ ч утаа арилахгүй. Мөнгө идэх аргаа мөнхийн хайгаастай. Цадахаа мэдэхгүй хувалзнууд.
    122.201.21.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаар пялдаг 2017-12-29 01:56:54
    Батаар пялдаг утааг багасгаж харагдаач
    103.229.121.216
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-12-28 12:06:39
    Үргүй зардал гаргаж байхаар хүн бүрт шүгэл өгч зэрэг шүгэлдүүлбэл салхи босож утаа тонилмой.
    122.201.24.185
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-28 09:17:05
    Миеэгийн Э чиний тарьсан ялгадас утаа байх шүү.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2017-12-28 08:42:46
    Ажлын хэсэг нэртэй хэдэн хүн гарч ирээд юу л хийв гэж дээ. Мөнгө л хусна биз ккк
    66.181.160.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ИНЖЕНЕР 2017-12-28 07:41:23
    үр дүнгүй асар их зардал гаргалаа БОГД УУЛАНД ТУННЕЛЬ ГАРГАЖ САЛХИНЫ ХУРД НЭМЭГДҮҮЛ ОРК-УУДАА
    80.219.180.113
    Мэдэгдсэн Хариулах