ГССҮТ-ийг  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж өгөв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан, олон улсын жишигт нийцсэн чанартай оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, гэмтэл согог судлалын чиглэлийг шинэ шатанд гаргаж, монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлсэд оруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үе үеийн нийт эмч, сувилагч, асрагч, ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-12-28 13:33:20
    эмнэлгүүдэд цол одон өглөө гээд өвчтөний өвчин хөнгөрөх биш дээ. Байр сав нь өөрөө шинэчлэгдээд сэргээд ирдэг бол одонгоор шагнаад бай даа.
    122.201.24.185
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-12-28 09:17:58
    С.Эрдэнэ энд ямар хамааралтай билээ
    66.181.160.111
    Мэдэгдсэн Хариулах
  • гайхав 2017-12-28 08:51:24
    энэ байгууллагыг одонгоор шагнана гэхээр ёстой л шоу юм даа энэ одон авснаар хэдэн эмч сувилагч асрагч нарт юу наалдах юм эсвэл энэ байгууллагын бүх ажилтан эн...
    49.0.147.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг 2017-12-28 06:37:45
    Энэ Зи ховш юм аа Женко энэ шоу гаа боль
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-28 04:55:44
    Манай еөрөнхийлөгч АН-н үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг харагдаад байна ш дээ. Уул нь намаасаа татгалздаг биш билүү Жаахан хөндийрээчээ. Адаглаад Эбгээ шиг...
    112.72.15.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Жагаа 2017-12-28 04:35:45
    Ийм алиа хошин жүжгээ боль оо. Яасан гэж эмнэлгүүд, угаасаа шагнуулчихаар төрийн байгууллага нэг ч байхгүй байтал ийм тэнэг үйлдэл хийж байдаг юм бэээээээээээээ...
    124.158.112.2
    Мэдэгдсэн Хариулах