Шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл хориглолоо

Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон.

Энэхүү нөхцөл байдал нь нийслэлийн оршин суугч, иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаагаас үүдэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан юм.

Энэхүү хязгаарлалтын үр дүнд 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсныг НЗДТГ-аас мэдээлэлж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ захирамжийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэд, Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаа иргэд болон  албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүлээс бусад орон нутгийн иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цолмон 2020-01-04 02:27:20
    хорио тавигдсан болов уу
  • иргэн 2017-12-30 03:18:08
    Хөдөөнийхөн гэж их ад үзэх юм.Хотын хүн амыг багасгах маш амрахан арга байна. хотруу мах, улаан буудай, төмс хүнсний ногоо, сүү, цагаан идээ оруулахаа больчих ...
  • Sor 2017-12-29 13:29:47
    Ene huduunus irsen oyutniig nutag butsaa ed chin l odoo ene uls orniig suiruuled bga ulsuud shu de 1990 onoos hoish hotod irsen gainuud
  • A 2017-12-29 01:41:10
    Ee umaa hum. Boltugai buttugei. Hodoo oron nutgaa hogjuulee humuusee. Hotod orj irj solongos kino uzej baar sav hesch avtusand amidrlaa baraad hereggui.
  • ХАТУУ ХЯНАЛТ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ 2017-12-28 07:49:35
    НИЙСЛЭЛ РҮҮ ИЛ, ДАЛДААР НҮҮЖ ИРЭГСДИЙГ ХАТУУ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН МАЛАА ЗАРЖ МӨНГӨӨ ӨВӨРТӨЛЖ ИРЭН, ЗАХААС ГЭР АВААД АЙЛЫН ХАШАА БОЛОН ХОТЫН ЗАХАД БУУГААД БАЙНА...
  • Бат 2017-12-28 04:06:30
    Өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсан төлбөрийг зөвхөн УБ хотод л ав тэгээд төлөхгүй нь хөдөө нүү зах зээлийн жарчмаар л асуудалд ханд тэнэгүүдээ