Автомашины "улсын дугаарын ченж"-үүдийн халаас хоосорч эхлэв
Нэг хэсэг автомашины улсын дугаарын бизнес газар авч билээ. Хамгийн  мөнгөтэй, хамгийн чадалтай хүмүүсийг азын дугаар наймаалагчид ч гэж нэрлэдэг байв. Тэгсэн засаг төр солигдохтой зэрэгцээд  азын дугаарын наймаачид зах зээлээс шахагдаж эхэлсэн юм. Тодруулбал Авто тээврийн газар татан буугдаж, Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газар улсын дугаар олгох ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Ер нь Авто тээврийн газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх үед л автомашины улсын дугаарын наймаа цэцэглэж, бүр автомашины дугаарын ченж гэх шинэхэн албан тушаал бий болоод байсан юмдаг. Тохойн чинээ төмөр дээр бичигдэх дөрвөн оронтой тоо гоё харагдаж байвал хэдэн ч төгрөг өгөхөөс буцахгүй байсан хул баячууд л энэ бизнесийг өргөжиж, хүчээ авахад ихээхэн тулгуур, түлхэц болсон гэж тайлбарладаг. Энэ ч нэг талаар үнэний ортой. Учир нь УИХ-ын гишүүд, тэдний хамаатан, төрөл садан, Төрийн өндөр дээд албан тушаалтан, компанийн захирал, дэд захирлууд, тэдгээрийн эхнэр, хүүхдүүд гээд эрх мэдэлтэйгээс гадна хөрөнгө мөнгөтэй болгон хүссэн үедээ шинэ сери задлуулж, азын дугаарыг нь шилж сонгож, түүж авдаг болоод байв.

Гэтэл дугаар олголтын ажил Зам, тээврийн яамны мэдэлд ирснээр дээрх хяналтгүй үйл ажиллагаа цэгцэндээ орж, азын дугаарын наймаачид гэх мэргэжилтнүүд Авто тээврийн газрын эрх мэдэлтэнгүүдтэйгээ татан буугдсан юм. Мөн автомашины улсын дугаарыг шилж сонгож авдаг бус харин автоматаар сонгогддог жишигт шилжсэн гэж албаныхан тайлбарлах болсон билээ. Жирийн иргэн ч тэр, эд хөрөнгөтөн ч тэр ялгаагүй автомашинаас гарч ирсэн дөрвөн оронтыг ам хэл хийлгүйгээр сонгон авдаг тогтолцоонд шилжжээ гэж ойлгоод байгаа. Үгүй ч байж болох.

Тэгсэн саяхнаас Авто тээврийн үндэсний төвийнхөн автомашины дугаар олгох ажлыг эргүүлэн өөрийн мэдэлд авахаар хөөцөлдөж эхэлсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлэх болов. Эндээс улсын дугаарын ченжүүдийн “халаас хоосорчээ” гэж ойлгож болохоор байна. Тиймээс орлогын эх үүсвэр болсон дугаарын наймаагаа эрхлэхээр зам шулуудан харьяа яамны удирдлагууддаа тал засч эхэлсэн нь энэ бололтой.

Харин энэ талаар Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын холбогдох албан тушаалтан “манай байгууллага улсын дугаар олгож эхэлснээс хойш азын дугаар гэдэг ойлголт байхгүй болсон. Мөн ойрын гурван жилд шинэ сер задлахгүй их нөөцтэй байгаа” гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл улсын дугаарын ченжүүд, тэдэнд тохируулан шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдийн ашиг олох зорилгоор задалсан серийн дугаарууд ойрын гурван жилдээ агуулах дүүргэх нь. Эндээс иргэд сонголтоо хийж дууссаны дараа шинэ сер задалж, түүний дараа азын гэх тодотголтой дугаарыг иргэн авах уу эрх мэдэлтэн авах нь уу гэдэг нь тодорхой болох биз. Эсвэл өнөөдөр ч далдуур худалдаалагдсаар байгаа эсэхийг хэн мэдэх вэ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2014-08-18 15:14:10
    Garchig ih taalagdav!!!!!
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэгүүдэд 2014-08-18 04:35:14
    Азын дугаар унахаар яадаг юм штахуун бага идэх үү. Зүгээр л улсын мөнгө хулгайлсан хулгайч нар мөнгөө дүрсийг нь хувиргах гээд зохиосон луйвар шүү дээ
    202.131.234.50
    Мэдэгдсэн Хариулах
  • өнрөө 2014-08-18 04:23:21
    энэ ченжүүдийн эцэг бол БЖаргал нь анх ЗЦГын тоо бүртгэлийн тасгийн дарга байхаас энэ ажил эхэлсэн үндсэн ажил нь дугаарийн ченж мөн автобусны он солих бас залагсан машинд дугаар олгох гэх мэт тэгээд ажилгүй болсон Одоо бол Зам тээвэрийн хяналт бүртгэ
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • odoo ch heveeree 2014-08-18 04:17:02
    deer bi neg mashin avaad gaagui dugaar bainuu gesen chine bgui geed unasan dugaar ugsun harin daraah ni mashin avsan hun aziin dugaar zuuchihsen l yavna lee. sain sudlaj baij bicheechee naadah aa. ilt hudal yum bichihee boli ard tumen harj bgaa.
    202.179.10.70
    Мэдэгдсэн Хариулах
  • odoo ch heveeree 2014-08-18 04:15:23
    deer bi neg mashin avaad gaagui dugaar bainuu gesen chine bgui geed unasan dugaar ugsun harin daraah ni mashin avsan hun aziin dugaar zuuchihsen l yavna lee. sain sudlaj baij bicheechee naadah aa
    202.179.10.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2014-08-18 02:23:10
    Зүгээр энгийн нүдээр харахад лаг машинууд лаг дугаартай яваад байгаа биз дээ. Маш амархан шалгаж болно. хэзээ орж ирсэн машин байгааг гэрчилгээн дээрээс нь хараад. аль байгууллагаас дугаараа авсан байна. Яаманд ирэхээс өмнө байна уу дараа байна уу
    103.11.194.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Hudlaa 2014-08-18 01:41:19
    Aziin dugaaruud garaad l bgaa shd
    103.23.51.12
    Мэдэгдсэн Хариулах