
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг ХНХ-ын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.