Зөрчилтэй зочид буудлуудад торгууль ногдуулжээ

Нийслэлийн цагдаагийн газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудад хяналт, шалгалт хийжээ.

Хяналт, шалгалтын хүрээнд 124 зочид буудал, 226 дэн буудлыг шалгаж зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн 32 зочид буудал, 93 дэн буудалд 8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр 115 мэдэгдэл, шаардлага өгсөн байна.

Үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зочид буудал 8, дэн буудал 20, нийт 28 газрыг 4,450,000 төгрөгөөр торгож 119 ширхэг спиртийн сул агууламжтай, 115 шил спиртийн өндөр агууламж бүхий шилтэй шингэнийг хураажээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zz 2017-12-27 11:10:02
    Haah n gol bish gol n uilchilgeenii standartiig yag morduuleh heregtei, tgd chadahgui bga bol haahaas yahav.
    59.153.113.158
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-27 09:54:32
    торгууль бол толгойг нь илсэнтэй адилдаа очир тев мэтийн буудал нэртэй янхны газар гэмт хэргийн уур уурхайнуудыг газартай тэгшлэх хэрэгтэй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах