
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхлэн хуралдах байсан ч товлосон цагаасаа нэлээд хоцорч хуралдааныг эхлүүллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхлэх ёстой цагаасаа гурван цагийн дараа эхэлж байна. Гэвч Д.Дамба-Очир гишүүн ээ, та хүний өмнөөс картыг нь уншуулж болохгүй” гэлээ.
Ирцийн асуудалтай холбогдуулан УИХ-ын УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Банкны тухай хуулийн ажлын хэсэг маш сайн ажиллаж байгаа. Өглөө ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас эхлэн хуралдсанаас байнгын хорооны хуралдаан эхлэх цаг хойшиллоо. Уг хуулийн үг бүхэнд нухацтай хандаж байна. Мөн Банкны чиглэлээр бизнес эрхэлж байгаа гадна дотны хөрөнгө оруулагчдад бидний боловсруулж буй хуулийн заалтууд тодорхой байх ёстой гэдэг үүднээс хариуцлагатай хандаж байна. Бид валютын сангийн шаардлагуудад шахагдаад Монгол Улсад хэрэгжих хуульд болгоомжгүй хандаж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
П.ГОО
Оллоо.мн