Ховд аймгийн Дулааны цахилгаан станцад гал гарчээ

Ховд аймгийн Дулааны цахилгаан станцад энэ сарын 25-ны өдөр гал гарчээ. Үүссэн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон Эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босголтын ажлын явцтай танилцан,  удирдлагуудад дараах үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

-хариуцлагатай жижүүрийг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагыг гарган ажиллуулах, жижүүрлэлтийн хуваарийг гаргах,

-гал гарсан эзэн шалтгааныг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага бодитоор тогтоох, шуурхай зохион байгуулах,

-дулааны станцын барилга доторх зарим тоног төхөөрөмжийг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, дулаалах, гадна том хаалганаас дулаан алдахаас сэргийлэх,

-шөнийн нөхцөлд ажиллах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах,

-барилгын галд өртөж шатсан цонхийг сэргээн засварлах ажлыг аж ахуйн нэгж, байгууллагаар шуурхай засварлуулах,

-сумын шуурхай командыг тодотгож, шаардлагатай тохиолдолд нүүрс зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд оролцуулах, хүч хүрэлцэхгүй тохиолдолд ард иргэдийг дайчлах, зардлыг хуулийн дагуу сумын удирдлага хариуцаж ажиллах,

-сэргээн засварлалтын хугацаанд явцын хяналтыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-12-27 05:31:18
    olon undesten yastan gee l demiireed baidiin minii АНУ yum u haashaa yum. Tend chini yas yuman deeree mongol hedhen hasag geed hoyr l undesten amidarch baigas...
    202.21.117.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-27 03:01:40
    olon undesten yastnii nutagt yu bolood baina daa. hasguud uimeen tarij horloj baigaa hereg bish biz dee.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах