Эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь  нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.6  хувиар их үзүүлэлт юм.
 
Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол  дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийт өвчлөгсдийн 29.7 хувийг 0-2 нас, 25.9 хувийг 2-4, 22 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2471 дуудлага ирснээс 49.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 26-ны байдлаар, 2084 орон дээр 2389 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн шинээр хэвтсэн өвчтөний 295 буюу 60.5 хувиийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-12-26 16:46:03
    нөгөө сайхан сайдууд нэг орон дээр давхарлаж хэвтэх шинэ санаа гаргаач. тэгвэл зоридортоо хэвтэхгүй сайхан харагдана.
    66.181.186.100
    Мэдэгдсэн Хариулах