Хүчирхийлэл үү, цаазын ялыг уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх тухай саналаа Хууль зүй,  дотоод хэргийн яаманд хүргүүлсэнээс хойш сар гаруй хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд хүчир­хийлэлд хамаарах дуудлага намжсан байдалтай байтал Хэнтий аймагт 21 настай нэг эмэгтэйг гурван залуу амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Мөн хоёр жилийн өмнө хүчиндүүлж шаналж зовж явсан Г.Номуундарь охин цахим орчинд өөрийгөө илэрхийллээ. Түүнчлэн оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй хамааралтай 2415 хүнийг 7-30 хоног баривчилжээ. Үүний 61 нь гэр бүлийн хүчир­хийлэлтэй холбоотой. Тухайлбал, арав нь хүчирхийлж зодсон бол гурав нь хүчингийн хэрэг. Өсвөр насны хоёр охиныг хойд эцэг нь хүчиндсэн. Үлдсэн  бэртгэж гэмтэж сэтгэл санаагаар хохирчээ. 844 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөн байна. Хүчирхийллийн хэрэг 15.7 хувиар буурсан ч нийт хэргийн 2.4 хувийг хүчингийн гэмт хэрэг эзэлж байна.   Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам аюулгүй байдлын алба мэдээлж байна. Өмнө нь  хүүхэд, эмэгтэйчүүдийг  хүчир­хийлсэн, хүчирхий­лэ­хээр завдсан, агсам согтуу тавьсан тухай дууд­лага хоногтоо арав гаруйгаар ирдэг байж. Харин  цаазын ял сэргээх тухай мэдээлэл гарснаас хойш багассан байсан бол эргээд өссөн байна.Тэгэхээр цаазын ялыг сэргээх мэдээлэл гарсан даруйдаа хүчирхийлэгч нарын ухамсарт нөлөөлсөн  гэж хэлж болохоор байгаа юм. Нөгөө талаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”  тухай хууль мө­р­дөгд­сөн нь энэ төрлийн гэмт хэргийн и­л­рүү­лэлт, иргэдийн мэдээ­лэл өгөх байдал нэмэгд­сэнтэй холбоотой гэж Үнд­сэнийн аюулгүй байдал стартеги судлаач Цагдаагийн хурандаа Ж.Амгалан ярьлаа. “Айхад аргал хөдлөнө” гэгчээр замбараагүй монголчуудад дэг журам үгүйлэгдэж байгаа ч юм шиг.



СУДАЛГААГААР 46 ХУВЬ НЬ ЦААЗЫН ЯЛТАЙ  БАЙХ НЬ ЗӨВ ГЭЖЭЭ


Сүүлийн үед олон ний­тийн сүлжээгээр цаазын ялыг буцаан сэргээх та­лаар  ярилцаж байна.Ямар дэглэмтэй, ямар шашин­тайгаас хамааран дэлхийн улс орнууд энэ тал дээр янз бүр байдаг. Орчин үеийн хүмүүнлэг нийгэмд ийм ял байж болохгүй гэсэн нэг хэсэг байхад “Гэмийг гэмээр, хариуг бариугаар” гэх хүн ч бий. Ерөнхийлөгчид хандаж байгаа иргэдийн санал болон хэд хэдэн түү­вэр санал асуулгаар энэ төрлийн ялыг сэргээж хэ­рэг­лэхийг дэмжиж байгаа нь олонх нь байна. Хуульч судлаачдын мэргэжлийн хүрээний дунд судалгаа явуу­лахад тэдний 83 хувь нь цаазын ял байх шаард­лагатай гэж, 13 хувь нь шаардлагагүй гэж үзсэн байна. Мөн өөр нэг судал­гаанд “Цаашид Монгол Улсад цаазаар авах ялыг халах шаардлагатай юу?” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүсийн 22 хувь нь шууд халах, 24 хувь нь аажмаар, 50 хувь нь халах шаардлагагүй, дөрвөн хувь нь хариулахад хүндрэлтэй хэ­мээн хариулжээ. Ир­гэдийн дунд явуулсан олон санал асуулгаар цаазын ялыг сэргээх санал үүнээс хамаагүй өндөр хувиар гарч ирж байна. Гэвч энэ бол нэг л үзүүлэлт. Ийм шийдвэрийг зөвхөн олон нийтийн саналд хөт­лөгдөж гаргадаггүй гэдгийг дээр хэллээ. Эсрэг байр сууриудыг ч нухацтай авч үзэж, судалсан тухай Ерөнхийлөгчийн зөв­­лөх Г.Уянга ярьж байна. Монгол Улсын  Ерөнхийлөгч цаазын ялыг эрүүгийн хуульд бүхэлд нь сэргээх тухай хөндөөгүй, зөвхөн бага насны хүүхдийг  хүчи­р­­хийл­сэн, амийг нь хөнөө­сөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг хэрэглэх тухайд Эрүүгийн хуульд бүлэг заалт оруулж сэр­гээх тухай хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1.7 сартай охиныг хойд эцэг нь хү­чинд­сэн, дөрөвхөн настай охиныг эцэг нь хүчир­хийлж сэтгэцийн өвчтэй бол­го­сон. 13 настай охиныг гурван залуу буу­далд оруулж  хүчээр архи уулган хүчиндэж алсан гэх мэт  нийгмийг цочроосон гэмт хэргүүд цаашдаа үндэсний аюулгүй бай­далд нөлөөлхүйц хэмжээнд байгаа нь дохио юм хэ­мээн Монгол Улсын үн­дэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тэргүүн, зүгээр ч нэг хэлээгүй. Тиймээс энэ заалтыг ул суурьтай авч үзэх ёстой гэж  Иргэнийн нийгмийн байгууллагын төлөө­л­өл Ж.Занаа болон соён гэгээрүүлэгчид  хэлж байна.



ҮНДЭСНИЙ ДАРХЛААГАА ХАТУУ БОДЛОГООР АВЧ ҮЛДЭНЭ


Цаазын ялыг сэргээ­чихвэл Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөөд өнөө мар­гаашгүй хоёр их гүрэн хав­чаад  Европын орнуудаас гадуурхагдах юм шигээр томоор хараад байна. Гэтэл манай улс до­тооддоо, нийгэм тэр  чигтээ үн­дэсний аюулгүй байдалд нө­­­лөө­­лөх хэмжээнд оч­сон гэж  Хүний эрхийн үн­дэсний комиссын дарга Ж.Бямбадорж  хоолойгоо чичрүүлэн УИХ-ын хүний эрхийн дэд хорооны ху­рал­даан дээр хэлсэн. Сүүлийн нэг жилд 1.4-17 нас хүртэл 288 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өрт­­­сөн байна. Мөн эрэгтэй хүүхдийг хүртэл хү­­­­чир­­­­хийл­сэн хэрэг гарчээ. Социалист нийг­мийн үед гардаг байсан  хонины бэлчээрт нь охид, эмэгтэйчүүдийг хүчинд­дэг байдал хэвээр байна. Сүүлийн үед тус­лах малчины хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхдийг хүчиндэх, олон цагаар малд явуулж боолийн хөдөлмөр эрхлүүлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол гарсанг Хүний эрхийн тайланд дурьдсан. Гэтэл манай улсын Эрүүгийн хуульд эмэгтэй хүн, хүүх­дийг хүчирхийлсэн бол хүчингийн хэрэг гэж тооцно. Харин  эрэгтэй хүүхэд хүнийг хүчир­хий­лэлд өртсөн тохиолдолд хэрхэх тухай хуулиар зо­хи­­­­цуу­­­лаагүй байна. Хүчирхийллийн хэргүүд гэр бүл, ах дүү хамаатан са­дан, жалга довонд амьдарч байгаа хүмүүс дунд болж буй нь хүн амын удмын сан, ген, сэтгэцэд өөрчлөлт орж, цус ойртолт болон үндсэний дархлаа алдагдаж буйг гэрчилж буй. Нөгөө талаас хүний ухамсар, ёс зүй, мал адгуусаас ялгаагүй болсон нь ядуурал, ажилгүйдэл, архи­далт мансууралт газар авч байгаатай хол­боотой аж. Энэ нь  нийгэм өөрөө үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байгааг төрийн тэргүүний цаазын ялыг сэргээх саналд нөлөөлсөн гэж хэлж болохоор байна. Оросын Хатан хаан Екатерина “Цаазын ял бол сул дорой улсад байдаг зүйл. Учир нь ард түмнээ амар жимэр, аз жаргалтай амьдруулж чадахгүй байгаа оронд л гэмт хэрэг гардаг юм” гэжээ. Манай улс бусад дайн тулаантай орны дэр­гэд өлсгөлөн гуйл­гач­лал ядуурал, завхайрал, мансууралгүй  улс гэж ярьдаг. Гэвч энэ байдал эсэр­­гээрээ болсныг эх сур­­валж онцолж байна. Монгол Улс ардчилсан ний­­гэмтэй хэдий ч үн­­дэсний хатуу бодлоготой байх учиртай. Өөрөөр хэлбэл, хоёр том гүрний дунд оршиж буй манай орны хувьд үндэсний хатуу бодлого байх ёстой. Хүн ам, удмын сан, нийгэм, эдийн засгийн аюулгүй  байдлаас нь харсан ч тэр. Ингэснээр хоёр том гүрний завсар  уусахгүй, эрх чөлөөгөө алдах аюулаас хамгаалагдах юм.Эрүүгийн хууль гэдэг тухайн улс орны язгуур эрх ашиг. Үндсэний эрх ашгийг хамгаалдаг маш том эрх зүйн зохицуулалт. Нөгөөтэйгүүр хүн амын удмын сан, монгол хүний ген, монголоороо байх бод­логоо хэрхэн авч явах ёстой вэ гэсэн бодлого  хэрэг­тэйг суд­лаа­чид сануу­лав. Мөн хүн ам, удмын сан, нийгэм эдийн засгийн аюул­гүй байдлын тухай хуу­лиу­дыг  гаргах хэрэгтэйг онцолж байна.



НҮБ-Д БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ БУЙ НЬ ЧУХАЛ БАЙХ


Олон улсын судал­гаа­гаар цаазын ялаас татгал­захгүй гэсэн орнуудын бүртгэлд БНХАУ, Арабын орнууд байдаг ажээ. Эдгээр  орон үндэсний хатуу бодлогоос гадна шашины зан үйлийн онцлогоос шалтгаалан цаазын ялаас хэзээ ч татгалзахгүй гэдэг байна. Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудаас одоогоор 58 орон цаазын ялтай орны бүртгэлд жагсчээ. Үндэснийхээ эрх ашиг, дархлаагаа дээдэлсэн орнууд л цаазын ялыг сон­­годог. Хүн ам олон гэд­гээс шалтгаалдаггүй гэдгийг судлаач Ж.Амгалан хэлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн саналд байр сууриа илэрхийлэхдээ “НҮБ-ын хүний эрхийн конвецид манай улс 2012 онд цаазын ялгүй байна гээд нэгдсэн. Тэр үед би цаг нь болоогүй байна гэж дуугарч байсан. Шинэ Ерөн­­хийлөгч цаазаар авах ялыг халсан нь буруу байна гээд ажлын хэсэг байгуулчихлаа. 2002 оны Эрүүгийн хуулийг хэдий би бичсэн ч Монголын төр баталсан хууль юм. Аливаа улсын Эрүүгийн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтносон байдлыг хамгаалдаг сүүлчийн галт тэрэг байдаг. Тиймдээ ч өн­гөр­сөн болоод одоо, ирээ­дүйг тооцсон байх ёстой. Гурван цагийн хэлхээг холбож хууль  бичдэг юм. Хүчингийн хэрэг гэхэд л энэ хуулиар хатуу ялтай байлаа. Гэтэл одоо болохоо байлаа гээд л шуугиад эхэлж байгаа биздээ. Гэхдээ нэгэнт бат­лагд­сан хуулийг хэрэг­жүүлээд үзье. Болохгүй бол засъя гэсэн байр суурьтай байна” гэжээ. Мөн олон улсын эрх зүйч Б.Гүнбилэг “ 2012 онд Монгол Улс Иргэний болон Улс төрийн пактын II протоколд нэгдэж орсноор цаазын ялыг халсан. Энэ пакт нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Тухайн улс нэгдэн орсон л бол бандан тас гэсэн үг. Орохоосоо өмнө сайн судал гэсэн утгатай хатуу гэрээ” гэжээ. Хүний эрхийн асуудлыг дээдэлдэг НҮБ-д бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан асуудал илүү чухлаар тавигдах бо­лов уу гэж хүүхдийн эрхийн төлөөх иргэний нийг­мийнхэн хөндөж байна.



ЦААЗЫН ЯЛААР БУРУУ НОМТНЫГ НОМХТГОНО


Өнөөдөр ядуурал 29.6 хувиар өссөн хэмээн Дэлхийн банк мэдээлж байна. Гэтэл шорон ачааллаа даахгүй болсон. Жилд 20 орчим тэрбум төг­рөг урсгал зардалд нь зориулах жишээтэй. Энэ мөнгөөр хүний амь хө­нөө­сөн алуурчин, адгуус­наас дор аашилсан  хүчир­хий­лэгч, хулгайч нараа  тэжээж байгааг юу гэж ойлгох вэ. Дээр үед  ялтнуудаа химийн хортой үйлдвэр, хүнд хүчир уурхайд ажилуулж залхаан, биеийг нь хордуулах хэлбэ­рээр хойдох руу нь явуулдаг байж. Гэтэл одоо бол үгүй.  Ажилгүйдэл ядууралтай энэ нийгэмд  банк дээрэмдэж шоронд орж хэдэн жилийн  ял эдлэж гарч ирээд нуу­сан мөнгөөрөө сайхан амьдарна гэсэн бодолтой нэгэн байгаа тухай ч яриа ч чих дэлсэж байна. Шо­ронд сууж  улсаар тэжээл­гэнэ гэсэн бодолтой хүн, хүн алж, хүүхэд хүчир­хий­­лэхдээ эмээхгүй бол­сон бололтой. Ахуйн ча­нар­тай гэмт хэрэг их гарч байна гэдэг нийгмийн сэт­гэл зүй дээд  зэргээр бохирдсон байгааг илтгэнэ. Жишээлбэл, Сэржмядаг охин олдохгүй байна. Энэ ахуйн гаралтай хэрэг ч байж болох талтай. Мөн “ 2005 онд хоёр охин ор сураггүй алга болсон. Гэтэл жилийн дараа “ далан давхар”-т айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар очиход нэгэн сэжиг бүхий эрийн гэрт гал гарсан байсан. Хэргийг мөрдөөд үзэхэд өмнө жил ор сураггүй алга болсон хоёр охиныг хүчиндэж алаад хашаан дотроо булсан байсан. Бас гурван хүний цогцос гарч ирсэн” гэж  Үндэсний аюулгүй байдал стратегийн судлаач Ж.Амгалан ярив. Цаазын ялыг, хүчингийн хэрэгт тусгайлсан заалтаар  оруу­лах нь нийгмийг цэ­­вэр­­­лэхэд нөлөөлнө гэж үзэж буй.Тиймээс үн­дэсний аюулгүй бай­д­ал гэж томоор ха­рах биш нийгмийн аюулгүй байдлын үзэл ба­­римт­­­лалтай  болох зайлшгүй  шаард­лагатай болжээ. Шоронд улаан махны хэрэгтэнг нэг нү­дээрээ үздэггүйтэй адил иргэд хүчингийн хэрэг хийсэн хүчирхийлэгчид цаазын ял  тулгахад өмөөрөхгүй биз ээ.

Зууны мэдээ
Ц.Баяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-01-05 12:24:51
    Үндэсний дархлааг муу хүнээ нийгмээс цэвэрлэх замаар үлдэнэ гэнэ үү. Цөөхөн Монгол нэгнээ алаад дуусах нь үндэсний аюулгүй байдлын сайхан бодлого уу хүмүүсээ
    66.181.183.221
    Мэдэгдсэн Хариулах
    • ккк 2018-04-02 05:05:51
      Цаазаар авахуулж байгаа хүн нь олон байх уу эсвэл алуулж байгаа хүн нь олон байна уу. Монголчууд бүгдээрээ алуурчид биш тэнэг ээ.
      202.131.246.181
      Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2017-12-26 18:30:05
    Цаазын ял бх нь зөв,гэхдээ тогтолцооны завхарлыг далимдуулж бусдыг хэлмэгдүүлж үл бно,Эба сэтгэл-н хөөрлөөр энэ ялыг халсан нь н-гм-г цочролд оруулахад нөлөөлсн...
    150.129.140.46
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-26 07:54:14
    гарчигаа зев бич тийн ялгал мэддэггуй юмуу сэтгуулч ухаантай юм бол уншаад уздээ хоер еер дагавар авцалдахгуй байгаа биздээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2017-12-26 07:51:16
    Эх орноосоо урвасан ЭЛБЭГДОРЖийг өөрийг нь цаазлах хэрэгтэй
    103.57.94.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-26 07:10:52
    Хүчирхийллээс хүчирхийлэл гардаг гэдэг шүү Цаазын Ял байх нь Зөв
    202.179.27.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-26 05:06:57
    Tsaaziin yal heregtei bainaa hulgaich hudalch hun durstei aluurchin maluud ni mal alj chadahgui baij hun alahiig uyman chineech bodohgui baina
    66.181.161.113
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-26 04:33:00
    гэр булийн хучирхийлэлтэй хамаааралтай 2415 ...ууний 61 нь гэр булийн хучирхийлэлтэй холбоотой .... бичиж байгаа юмаа сайн нягтал баяр сэтгуулч ухаантай мал мин...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-12-26 04:13:00
    Цаазын ялыг сэргээ­чихвэл хэн хэндэн дээр
    202.21.103.158
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!! 2017-12-26 04:07:35
    Алах ялын тухайд тун болгоомжтой хандах хэрэгтэй!!! Сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй шүү!!! Уул нь маньякуудыг устгах л ёстой юм!!!
    150.129.142.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Шудрага Ёсонд нийцнэ! 2017-12-26 04:06:11
    Хар тамхи, хүний амь, хүний наймаа, Улс орноосоо урвалт, Хүчин зэрэгт Цаазын ял оноодог байх нь шудрага ёсонд нийцнэ !
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-26 03:55:58
    Кастроци хийх хэрэгтэй. Ингээд хөнгөлж үзээд хуулинд өөрчлөлт оруулах нь зөв болов уу.
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-26 03:23:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • ХОЛ ОЧИЖ ХУЦ 2017-12-26 16:59:17
      ЧИ өөрөө хий. хийхгүй бол ХОЛ ОЧИЖ ХУЦ
      66.181.186.100
      Мэдэгдсэн Хариулах