Х.Бат-Ялалт Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудна

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт:
Нийслэлийн Хөдөлмөрийн аварга тодруулах ёслол Хангарьд ордны 14 давхарт болно.

10:00 цагт: Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол МҮЭСТО-нд болно.

11:00 цагт: Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хамтран Татварын нэмэгдлийн асуудлаар МҮЭ-ийн холбооны байранд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт:  "Чулууны хээ-2 Чулуу бичиж байна" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт:  Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, пнeвмококкийн эсрэг вакцины талаар болон энэ жилийн ханиад томууны онцлог, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны 306 тоотод мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт: Иргэний шударга шүүх ТББ, Монголын хүний төлөө намууд нэгдүгээр сарын 13-нд Улс төрийн бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг МХТН-ын дарга Х.Бат-Ялалт халз мэтгэлцээнд дуудах болсон талаар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-26 04:21:13
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм