Баян-Өлгийн аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах асуудал яригдаад хоёр сарын нүүрийг үзэж байна. Түүнийг хууль зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй учир ийнхүү огцруулах асуудал сөхөгдсөн юм.
Тэгвэл өчигдөр Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах асуудлыг хэлэлцэж, ИТХ-ын төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар дэмжигдсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ.
Мөн өдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар аймгийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон тухай аймгийн ИТХ-аас мэдээлжээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн