
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр "Хичээлийн шинэ жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай" тушаал гаргажээ.
Уг тушаалын дагуу аймаг, сум, тосгон, багийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 01-22-ны өдрийг хүртэл амраах юм байна.
Харин Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амраахаар болжээ.