SOS! 100 айл орчимд АЧИ 4984-д хүрчээ
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 13.15 цагийн байдлаар 100 айл орчимд агаарын чанарын индекс 4984, Баянхошуу орчимд 2326 буюу гамшгийн хэмжээнд хүрчээ. Мөн Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Монгол газар орчимд АЧИ 501-ээс дээш буюу маш их бохирдолтой байна.

Иймээс дээрх бүсүүдэд буй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе. Учир нь  АЧИ 501-ээс дээш үед удаан хугацаагаар гадаа байвал хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна.

Агаарын бохирдолтой ихтэй үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт салхинд гарахыг зөвлөж байна. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (авто зам) хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.


Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-02-06 01:57:23
    Хятадын баахан хортой материалууд, дээр нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ил задгай шээс, баас хэрээс хэтэрлээ, үнэхээр аймшигтай
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын дарга Су. Батболд 2017-12-26 10:23:43
    Утаа харагдаж байгаа нь их боловч хортой чанар нь зүгээрээ. Ард түмэн минь ТАЙВАН БАЙЦГАА...
    103.212.119.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-26 01:16:42
    цахилгааны зардлаа тэглээ үүнээс өөр түргэн шуурхай бүтэх юм байхгүй туршаад 7 хоног тэглээд үзэлдээ ядахдаа юу ч хийхгүй сууж байснаас л дээр бас нэг туршилт
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • СС 2017-12-25 23:47:39
    Манай төрийнхөний юу ч болоогүй юм шиг тас гүрийдэг үе ирчихсэн.кккк
    202.9.43.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-25 17:15:11
    гэр хорооллын тог тэглээд нэмэр юу байна. тэд нар цах.зуух тавихаас илүү гагнуур маш ихээр хийж байна. энэ цах. станц ачааллалаа дийлэхгүй байх.
    80.11.23.251
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-25 10:59:56
    түүхий нүүрс түлж бга цагт энэ гамшиг арилахгүй, тогоо гэр хороололд 100 хувь тэглээчээ, Хүрэлсүх маскнаас хэтрэхгүй нь тодорхой болсон.
    66.181.160.5
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2017-12-25 09:44:09
    Яндан бүрээс татвар, торгууль ав. Татвар төлөх мөнгөгүй гэх мөртөө машин унаад л явж бга, хатуу аргаар тэмцэе. Хотын татвар гэхээс илүү утааны татвар үр дүнтэй
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • хотод төрж өссөн хүн 2017-12-26 07:55:32
      Фэйсд ингэж бичээд бариулж идүүлэх дөхсөн. шийдвэр гаргадаг улстөрчид тэгж бариулж идүүлэхээс айна. ер нь хэн нэгний агаарт дэгдээсэн хороор бид яагаад амьсгала...
      103.57.94.58
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-25 08:26:45
    Арга хэмжээ аваачээ ингээд л бичээд л байх юм. Төр засаг УИХ гишүүдэд албан ёсоор хэлээч алван тоот явуулаа. айлууд юу түлээд байна хяналт хий хороо хэсгийн
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • eej  2017-12-25 07:50:54
    100 ail orchimd ajilladag humuus hund hortoi nuhtsuluur tooorsuuliya
    103.26.192.106
    Мэдэгдсэн Хариулах