3vs3 сагсан бөмбөгийн хотын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
3vs3 сагсан бөмбөгийн Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу наймдугаар сарын 16-нд Драмын театрын урд талын талбайд эхэллээ. Монголын анхны FIBA-гийн зөвшөөрөлтэй явагдаж буй тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Skytel Group, хамтран зохион байгуулагчаар Global Event, Pepsi, Монголын сагсан бөмбөгийн холбоо ажиллаж байна. Тэмцээн эмэгтэй 16-с дээш, эрэгтэй 15-18 нас, 18-с дээш насын ангилалаар болох бөгөөд тэмцээний аваргууд ирэх ням гаригт буюу наймдугаар сарын 24-нд тодорно. Эмэгтэйчүүдийн ангилалд 15 баг оролцож байгаагаас дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байна.

Сагсан бөмбөгийн спортод хамгийн хурдацтай хөгжиж буй төрөл бол “Гурвын эсрэг гурав” ангилал билээ. Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн шигшээ баг өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д болсон сурагчдын ДАШТ-д амжилттай оролцож эрэгтэйчүүд V, эмэгтэйчүүд XI дүгээр байр эзлэн монголчууд тус төрөлд өндөр амжилт үзүүлэх боломжтойг нотлон харуулсан. Мөн наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд "NIKE 3 on 3" тэмцээн “Лос Анжелес Лэйкэрс” багийн алдарт “Staples” төвийн гадна талбайд болсон. 1200 гаруй багийн 4500 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээний мэргэжлийн II зэрэглэлд “Харцага” багийн П.Болортулга, Б.Дорждамба, О.Золзаяа, “Их өргөө аравтууд” багийн Д.Мөнхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг алтан медалийн эзэн болсон юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.