“Утгын чимэг-2017” наадмыг “Уул өвгөн хоёр” тэргүүллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадмыг Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулж байгаа билээ.
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой байдаг бөгөөд "Утгын чимэг" наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг юм.

Өнөө жилийн "Утгын чимэг-2017" наадмын шилдгийн шилдэг "Цомын эзэн"-ээр СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт зохиолч С.Пүрэв “Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ шалгарлаа.Уг өгүүллэгийг нэрт хүүрнэн өгүүлэгч МУГЖ Г.Равдан уншсан юм. Дэд байрыг зохиолч Н.Бадамжав “Эрт нэгэн цагт”, Гуравдугаар Б.Баярсайхан “Даш гуай”, Г.Жамъян “Хань-галзуу” өгүүллэгээрээ тус тус  шалгарлаа.  Мөн С.Оюун “Тайгын зул цэцэг”, Ч.Баянсан “Хадны захидал”, Г.Болормаа “Хүний нутгийн тэр”,  Д.Уранбилэг “Эхийн сэтгэл”, Ц.Бум-Эрдэнэ “Эргэлт” гэсэн бүтээлүүд ту тус шагналт байранд шалгарсан байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anu 2017-12-24 13:04:37
    Bayar huriye
    208.54.35.144
    Мэдэгдсэн Хариулах