Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайвны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн пүрэв гарагт/12.21-ны 23:06 цагт/ Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 12 албан хаагч, гурван машинтай газар дээр нь очиж, иргэн Ж /27 настай, эрэгтэй/ тус гүүрний хашлага дээр сууж байсныг ярилцлага хийж саатуулж, аюулгүй буулгасан байна. Дараа нь тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Б.Орхон