Архины хамааралтай иргэдэд зориулсан сэтгэлзүйн эмчилгээний хөтөлбөр боловсруулжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс нийт хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн дунд явуулсан судалгаагаар гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн 48 хувь нь согтуугаар буюу архи хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Тиймээс архины хамааралтай ялтны зан үйлд эерэгээр нөлөөлж, архинаас татгалзах сургалт нөлөөллийн төрөлжсөн хөтөлбөрийг удиртгал, хүчирхийлэл үйлдэх зан үйлийг өөрчлөх, харилцааны чадварыг сайжруулах, уур бухимдлаа зохицуулах, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг 6 дэд Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ажлын тэнхим, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сэтгэл судлалын багш нар болон “Монгол Хөүм” сэтгэл зүйн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран боловсруулжээ.

Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах хорих ангиудын сэтгэл зүйчдэд нэгдсэн сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг хөтөлбөрүүдийг төвлөрсөн хорих ангиудын хэмжээнд хоригдогчийн бүлэг үүсгэж, нийт хоригдогчдыг хамруулан туршин хэрэгжүүлж байна. Мөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх өрөөний стандартыг баталж, уг стандартын дагуу төвлөрсөн хорих ангиудад сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг шинээр засаж, тохижуулжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.