Дуурийн театрын барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэхийг хүсэв
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзлаа.

Уулзалтаар, 2020 онд тохиох  Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцав.

Энэ хүрээнд  Сөүл хотод  Гранд опера Чингис Хаан дуурийг тоглуулахаар талууд санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлэхээр саналаа хэллээ.

Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Гранд опера Аида дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Архангайчууд 2017-12-23 06:59:48
    Тэнэг золиг минь, нутгийн нэр баасдаад, Солонгосын мөнгөөр Байгалын түүхийн музейг байруулах гэж наад ЗГ чинь хөөцөлдөөд бараг 5 жил болж байна.
    66.162.247.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-22 15:37:42
    TERBAYTUGAY L YUMAA BARICHIKHDAG BAYJI GUYLGA GUYGAAD L , ICHIJI UKHLEE KHEDEN MONGOLCHUUD CHINI
    66.181.184.167
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2017-12-22 09:31:31
    dandaa yum guij bhiin daa
    83.233.253.18
    Мэдэгдсэн Хариулах