Х.Баделхан: Баруун аймагт баригдах хоёр усан цахилгаан станцын төсөл яагаад хэрэгжихгүй байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслөөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ОХУ болон Хятад улсаар импортоор оруулж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөх аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн. Х.Баделхан:


Баруун аймаг жил бүр ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч авч байгаа. Жил бүр Гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлдөг. Өндөр үнэтэй эрчим хүч авч байгаа. Гэтэл бидэнд дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулбал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станц байгуулах хоёр төсөл хэрэгжихгүй байна. Ховд гол түргэн урсгалтай. Алтай Таван богдоос эх авч байгаа хэчнээн ч цахилгаан эрчим хүч барьсан болно. Жил бүр энэ асуудлыг ярьдаг ч хэрэгжихгүй байна. Дээрх хоёр усан цахилгаан станцыг нэгийг дотоод нөөцөөрөө барих боломжтой. Нэгийг нь концессаар барихаар Засгийн газрын тогтоол шийдвэр гарчихсан байна. Гэтэл хэрэгжихгүй байна. 90мВтт-ын хүчин чадал гэдэг дотооддоо эрчим хүчээ хангаад, гадагшаа экспортлох боломжтой. Энэ төслүүд яагаад өдий хүртэл хэрэгжихгүй байна вэ? Эрчим хүчний шөнийн тарифт нийслэлд 100 хувь, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөлт үзүүлж байна. Яагаад ялгавартай хандаад байна вэ?

УИХ-ын гишүүн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:


Баруун бүст ирээдүйд эрчим хүчний хэрэглээ өсөх тооцоо гарсан юм билээ. Үүнтэй холбогдуулан усан цахилгаан станц барих ажил яригдаж байгаа. Ойрын хугацаанд усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ. Хуучин яригдаж байсан ТЭЗҮ болон бусад эх үүсвэртэй холбоотой асуудлыг гадны санхүүжүүлж болох байгууллагуудтай ярьж байна.  Шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хүн ам Улаанбаатарт бүрэн төвлөрсөн. Тиймээс Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал тул шөнийн тарифыг нийслэлд 100 хувь хөнгөлсөн. Байгаа эх үүсвэрийн хэмжээнд зохицуулж байгаа. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн учир 100 хувь тэглэж байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад халаагуур залгаж байгаа нь атаа буурахад бодитой нөлөө үзүүлж байгаа юм билээ. 

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг байнгын хорооны горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгээр батлахыг хуралдаан оролцсон гишүүд дэмжин батлав. Үүний дараа  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг мөн хэлэлцэн баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:



Манайх нүүрсний баялагтай, нар, салхи, усан цахилгаан станц байгуулах нөөц бий. Ийм их нөөцтэй учраас гаднаас цахилгаан авах асуудлыг онцгойлон анхаарч багасгах ёстой. Эрчим хүчээ гадагшаа экспортлоход анхаармаар байна

УИХ-ын гишүүн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Нар салхины хувьд дотоод эх үүсвэртэйгээ уялдуулж явахаас өөр аргагүй. “Шивээ-Овоо” цогцолборын маш өндөр хүчин чадалтай эх үүсвэр бий болгоход БНХАУ-тай эрчим хүчний харилцааг өргөжүүлнэ.

Дээрх хуулиудыг 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж, мөрдөж, 2020 он хүртэл хэрэгжих юм. Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yooo  2017-12-23 02:29:38
    mglchuud mun ch teneg uls shu , haana tiim ih usnii nuuts bnaaa erguunuuud !!!
  • Шагдаржав 2017-12-22 11:23:54
    усан цахилгаан станц маш хортой.60-70 км газарт ус хашихад маш их хэмжээний ус өмхийрч бэлчээр дахиж сэргэхээргүй болдог.байгаль орчинд хортой гэж үзэж байгаа.