Д.Даваасүрэн: УИХ өвлийн хүйтэнд нимгэн дээлтэй яваад байгаа хүн шиг болчхоод байна
УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн уг тогтоолын төслийг УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж байгааг анхааруулав.

Тэрбээр “УИХ-ын үйл ажиллагааг Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг. Тогтоолоор зөвлөл байгуулаад УИХ-ын үйл ажиллагааг зохицуулах нь учир дутагдалтай. УИХ-ын тухай хуульд Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн алба байхаар заасан. Энэ бүтэц парламент хөгжсөн улс орнуудад байдаг. Төсөв хэлэлцэхэд тусалдаг, зөвлөмж гаргадаг байгууллага. Дөрөв таван гишүүн ажлын хэсэг байгуулаад тийм том судалгаа дүгнэлт гаргаад байна гэж байхгүй. УИХ өвлийн хүйтэнд нимгэн дээлтэй яваад байгаа хүн шиг болчхоод байна. Өөрийн үндсэн бүтэц туслах аппарат байхгүй. Гарч байгаа хуульд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь төсвийн болон бусад байнгын хороодын дэргэд бүтэц байхгүйгээс үүдэлтэй. Судалгаа шинжилгээ хийхэд зориулсан алба ёстой. Энэ төсвийн зөвлөл бол дарга нар багтсан бүтэцтэй байх юм билээ. Энэ зөвлөл бол УИХ болон Дэгийн тухай хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүснэ” гэлээ.

 Үүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “2018 төсвийн баталсантай холбогдуулан УИХ-ын тогтоолын төсөл гарсан.  Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулах, дүрмийг байнгын хорооны тогтоолоор батлах гэсэн боловч гишүүдийн саналаар УИХ-ын тогтоолоор батлагдах ёстой гэсэн шийдвэрийн дагуу асуудлыг хэлэлцэж байна” гэсэн тайлбар хийсэн юм. 

Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2017-12-26 07:38:34
    Ene har Davaasuren urgelj hudlaa hutsaj baikh um. Uy ch medehgui har mal chini, tenderee hulgailj baigaad uildel deeree barigdah vii dee,
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2017-12-23 10:07:12
    Энэ. Хурц гэж юмаа болиоч. Зүгээр л зайлуулж орхих чадал.мэдэл алга уу. Хэдэн мануухай минь ээ
    66.181.160.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-22 08:13:10
    Даваасүрэн гишүүн одоо л нэг ойлгож байх шиг байнаэ УИХ даарч байгаа арагүй, Харин Засгийн газар давхао дээлтэй даарах ч үгүй ажил ч хийхгүй байна шүү.
    112.72.15.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-22 07:11:40
    Худлаа хуцаад суугаад байхаар бушуу ажлаа хийгээчдээ???...
    202.55.191.72
    Мэдэгдсэн Хариулах