Бид бол алтан дээр суусан гуйлгачид. Энэ нэрэндээ ч дасал болж. Дэлхийд тэргүүлэгч баялагтай орны тоонд орны ордог боловч Монгол иргэд жилд хэдэн зуун мянгаараа гадны улс орнуудыг зорьж байна. Монголдоо жилдээ авах цалинг гадаадад сардаа авах боломжтой учир тэд дүрвэсээр...
Тэгвэл дүрвэж буй Монгол иргэдээ эх оронд нь авчрах ямар боломж байна вэ?
-Гадны улсуудад ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэдийн ихэнх нь БНСУ-ыг сонгодог. Энэ оны эхний сарын хооронд БНСУ-ын элчинд 83 мянгад хүргүүлжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар 10 гаруй мянган Монгол иргэн БНСУ-д хараар, ажиллаж амьдарч байгаа гэсэн тоо байна. Тус улсаас хараар амьдарч байгаа иргэдэд таатай хандадгүй. Хамгийн сүүлд гэхэд хараар амьдарч байгаа иргэдийг ажилд авсан ААН-үүдийн дансыг хаах шийдвэрийг БНСУ гаргасан. Ийнхүү бусдын нутагт нүд үзүүрлэгдсэн ч тэд тэнд ажиллахыг илүүд үзэж байна.
Тэднийг эх оронд авчрах талаар Монгол Улс ямар бодлого баримталж байгаа нь тодорхой биш.
Уг нь тэд бол Солонгост “үнэгүй” мэргэжил эзэмшсэн боловсон хүчин. Тиймээс эдгээр хүмүүсийн нөөц боломжийг ашиглах Монголд том хөрөнгө оруулалт болно. Тэдэнд юун түрүүн Солонгос шиг цалин биш юмаа гэхэд Солонгос шиг техник технологитой үйлдвэр хэрэгтэй.
Нэг үгээр Солонгост хэдэн арван жил хөлсөө дуслуулан олж ирсэн хэдэн төгрөгөөрөө Монголдоо жижиг дунд бизнес эрхлэх боломжийг олгох алхмыг хийх хэрэгтэй юм. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээр хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 84.5 хувь нь буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тоо бий.
Эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал бол өндөр татвар, зээлийн өндөр хүү. Иймээс ЖДҮ эрхлэгчдэд татварын уян хатан бодлого зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг.

БНСУ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд импортыг хязгаарлах хатуу бодлого явуулсан байна. Нэг үгээр дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ импортоос авахгүй байх бодлогыг барьжээ. Энэ нь тэдний үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж, тэднийг дэмжсэн хамгийн том алхам болж чаджээ.
Нэгэнт БНСУ-тай холбогдуулж асуудлыг хөндсөн учраас тус улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлсэн талаар сонирхуулахад, БНСУ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд импортыг хязгаарлах хатуу бодлого явуулсан байна. Нэг үгээр дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ импортоос авахгүй байх бодлогыг барьжээ. Энэ нь тэдний үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж, тэднийг дэмжсэн хамгийн том алхам болж чаджээ. Харин тэд зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тэд ийнхүү гадаадын технологид тулгуурлан жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлсэн байна.
Бид ч бас тэдний жишгээс суралцаж хэрэгтэй юм. Бидэнд одоо тулгамдаж байгаа зүйл нь импортоор орж ирж байгаа ижил төстэй бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх талаар зохицуулалт хийх, ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.
Энэ бүхнийг төр урт хугацаандаа тогтвортой, тууштай хэрэгжүүлж алхмыг эхлүүлэх цаг болсныг хэлэх нь илүүц биз.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
.