
09:00 цагт: "Хувь хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх биеийн тамир, спортын үүрэг оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байранд болно. Хуралд нийт 15 орчим их дээд сургууль, спортын байгууллага оролцоно.
11:00 цагт: НИТХ-ын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн П.БАТЧИМЭГ МУИС байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгуулжээ. Нээлт МУИС-ын 2-р байрны 230 танхимд болно.
11:00 цагт: Монгол Ньюс хурлын танхимд Иргэний нийгмийн байгууллагууд "Цахим орчинд хүүхдээ хамгаалья" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт: Сангийн яамны найман давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын сугалаагаар азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.
12:00 цагт: Хавдар Судлалын Үндэсний Төвийн "Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил" баярын арга хэмжээ болно.
17:00 цагт: Оны "Онцлох аж ахуйн нэгж", салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу "Бизнесийн их цэнгүүн" МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.