НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг төслөөр 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал яригдаж байгаа юм.  
 
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.
 
Үүний дараа НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг . хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөөдрийн хуралдаан өндөрлөв. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.