Байнгын хорооны даргыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. ҮХЦ-ийн 07 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцох талаарх заалтыг хасч байгаа юм.
 
Үүний дараа Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг томилох саналыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.
 
Мөн С.Жавхлан гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр орох хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ. Гишүүд уг хүсэлтийг дэмжлээ. 
 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.