УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилттэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид санал хүргүүлжээ.
Тэрбээр "Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдлууд ихээр ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Үүнд:
Иймд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийн байдалтай танилцах Ажлын хэсэг байгуулж. хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, завхарлыг засах талаар Засгийн газраас холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж 2018 оны 1 дүгээр улиралд багтаан өргөн барихыг хүсье
Дээр дурдсан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн төсөл шиидвэрийг өргөн барихаа үүгээр мэргдэж байна" гэжээ.

- Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаатай холбоотой асуудлыг эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан. Тухайлбал, бусдын биеийг үнэлэх, садар самууныг санаатайгаар зохион байгуулах зорилгоор орон байр, эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.
- Эрүүгийн хуульд тодорхой зохицуулалт хийгээгүйгээс хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, фэйсбүүк, твиттер хуудсаар хувийн өш хонзон авах зорилгоор бусдыг онц хүнд гэмт хэрэгг гүтгэх. нэр төрийг нь үндэслэлгүйгээр гутаах, доромжлох асуудлууд ихээр гарч байна

П.ГОО
Оллоо.мн