Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон”-ыг нээлээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урласан "Мөсөн хотхон"-ыг нээлээ.

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах зорилгоор Сэлбэ голын ай сав дотор уг хотхоныг бүтээн байгуулсан байна.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн барималууд, төөрдөг байшингаас бүрдэнэ. Мөн хувцас солих байр, халуун цай кофе уух байр, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргээр тохижуулан иргэдийн тав тухыг бүрдүүлэхээс гадна нийслэлийн өнгө төрхийг чимсэн бүтээлийн нэг болжээ.

Дэлхийн хүн амын 50 хувь нь цас үзэж байгаагүй бөгөөд үүнд Австрали, Африк, Төв болон Өмнөд Америк, Ази тивийн иргэд хамаардаг байна. Иймд олон сар үргэлжилдэг өвлийн хүйтэн саруудад тусгай сонирхлын аяллыг хөгжүүлж жуулчдыг татах асар их нөөц бололцоотой юм.























Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MOMҮЭХолбоо  2017-12-22 03:34:05
    Энэ мөсөөр сийлбэр хийсэн хүмүүс холбогдож модоор ийм хэмжээний иймэрхүү сийлбэр хийж чаддаг гэдэгээ нотлох юм бол
    103.26.195.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-21 14:25:54
    Хаана барьсан юм бэ?
    202.179.27.125
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-12-21 06:28:29
    агаарын утаанд хир болоод үнэхээр аймаар муухай болдог. шинэ оноо гаргаад буулгаж хол хая. барих гэж бөөн зардал, хаях гэж бөөн зардал үнэхээр биднийг золбин ...
    122.201.24.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-21 05:44:14
    ӨӨР СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН ҮЗҮҮШТЭЙ ИХ ЮМ ХИЙХЭЭР БАЙНА ЛЭЭ ҮЗҮҮЛЭН НЬ АРАЙ ЦӨӨХӨН САНАГДСАН. ЯАХ ВЭ ЗҮГЭЭР ХИЙСЭН Н ИХ ЮМ. БОДВОЛ ИХ МӨНГӨ ЗАРАА БИЗДЭЭ.
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах