Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт олон хүн хэлмэгдсэн гэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСУ-д суух элчингээр нэр нь дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлуудаар хийсэн Нээлттэй сонсголоос гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүргүүлж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмнөд Солонгост элчин сайдаар суухаар нэр нь дэвшээд буй Б.Хурцтай холбогдох өргөдөл, гомдлууд дээр тулгуурласан Нээлттэй сонсголыг УИХ-ын нэр бүхий гишүүд зохион байгулсан. МАН-аас Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нарын гишүүд, АН-аас Л.Болд, Ж.Батандан нарын гишүүд оролцсон энэ сонсголоор Б.Хурцын хууль бус үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн 10 гаруй иргэний өргөдөл, гомдлыг сонсож хэлэлцсэн. Сонсголоос гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халмтаагийн Баттулгад өнөөдөр албан ёсоор өргөн барьж байна.
Санал, дүгнэлтэд нэгдүгээрт, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг тусгасан байгаа. Б.Хурц нь олон улсын хэм хэмжээ, Европын холбооны хууль, дүрмийг зөрчин, Франц, Бельги, Герман улсын хилийг дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон байна. Энэ асуудлыг Европын холбооны хууль хяналтын байгуулагууд шалгаж байгаа, хаагдаагүй. Д.Энхбат агсны гэр бүлийнхэн хууль зөрчин байж түүний амь насанд хүрсэн ТЕГ болон Б.Хурцад төр хариуцлага тооцож, гэр бүлийнхнээс нь албан ёсоор уучлал хүсэхийг шаардаж байгаа. Монгол Улсын төр энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Франц, Бельги, Герман улсуудтай албан ёсоор холбогдож, энэ хэргийн явцыг судлан УИХ-д танилцуулах шаардлагатай байна.
Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн нээлттэй сонсголд ирж, тайлбар өгсөн. Ц.Амгаланбаатар гэдэг хүн тагнуулынхны өгсөн чиглэлийн дагуу бусдыг хилсээр гүтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байгаа юм. Иймд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан шалгаж дуусах хүртэл Б.Хурцыг БНСУ дах элчингээр томилох нь зохисгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, төрийн албаны эрх мэдлээ хувийн зорилгоор урвуулан ашигласан асуудал байгаа юм. Тухайлбал, “Зэлэм” компанийн гүйцэтгэх захирал Ш.Бат-Ирээдүйг хэлмэгдүүлэн шүүхээр ял өгсөн байна. “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлүүдийг булааж авахын тулд тухайн үеийн тагнуулын байгууллага болон Ерөнхийлөгч зохиомол хэрэг үүсгэсэн байх магадлалтай байна. Иймд энэ хэргийг шалгах шаардлагатай гэдгийг дүгнэлтдээ тусгалаа. Мөн “Ханбогд кашмер” компанийн захирал Ч.Ганцэцэг болон түүний ах, дүү 13 хүнийг хоёр жилийн турш дарамтлах ажлыг Б.Хурц зохион байгуулсан байгаа юм. Түүнчлэн ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгч Баянбилэг нар Дээд шүүхэд өргөдөл гаргасан байгаа. Энэ асуудал нэг мөр шийдэгдтэл хүлээх ёстой.
Б.Хурц нь Унгар дахь Монголын элчин сайдын яаманд тусгай томилолтоор ажиллаж байхдаа байхдаа гэр бүлээрээ тамхины наймаа эрхэлдэг байсан талаар тус улсад элчин сайдаар сууж байсан Т.Султаны албан тоот тухайн үед ирж байсан. Дипломат паспорт, дипломат машин ашиглаж тамхины наймаа хийж байсан этгээдийг элчингээр томилох нь зохисгүй гэдгийг дүгнэлтдээ тусгасан. Энэ хэргийн талаар тодруулахаар Польш, Унгар, Европын холбоо руу бичиг явуулсан байгаа.
Гуравдугаарт, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан асуудлыг дүгнэлтэд тусгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын гэрт түүний таньдаг монгол иргэний хамт ТЕГ-ын тусгай албаны ажилтан болон гадаадын иргэнийг оруулж, зохион байгуулалттайгаар хандивын яриа өрнүүлэн нууц бичлэг хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацсан. Энэ нь нэг талаар авлигатай холбоотой асуудал боловч нөгөөтэйгүүр төрийн хамгаалалтад байгаа хүнд прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус, үүнийг тагнуулынхан зохион байгуулсан байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төрийн хамгаалалтад ордог. Энэ асуудлыг С.Ганбаатар цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. С.Ганбаатарын бичлэгийг гаргаж тавьснаар түүнд итгэж байсан мянга мянган сонгогчид С.Ганбаатарт саналаа өгөхөө больсон. Сонгуулийг будлиантуулах замаар төрийн эрх мэдлийг авахаар завдсан.
Ийнхүү хүний эрх зөрчсөн, төрийн тусгай албаны эрх мэдлийг урвуулан буюу хэтрүүлэн ашигласан, хувийн эрх ашгийн төлөө төрийн албан хаагч, иргэдийг зохиомол хилс хэргээр хэлмэгдүүлэн хохироосон, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, хувийн зорилгодоо улсын нууцыг ашигласан нь тогтоогдсон зэрэг олон ноцтой асуудал дагуулж буй Б.Хурцыг Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад элчин сайдаар томилж огт болохгүй гэж үзэж, УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний гарын үсэгтэй албан бичгийг монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүргүүлж байна” гэлээ.
Мөн тэрбээр  Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна хэмээн мэдэгдсэн юм.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2018-09-10 04:13:41
    БАТЗАНДАН ГИШҮҮН ЭНЭ 3 НӨХӨРТ ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГУУЛЖ МАФИ ГЭДГИЙГ ТОГТООЖЭЭ ДЭЭ ??? УИХ-ын гишүүдийг нүүрийг нь улайтал хэлсний төлөө ХУРЦ элчин биш ШОРОНД ОРОХ ...
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Gazarlus 2018-09-10 04:05:18
    Mongol tor oorsdoo mafin svljee baiguulj xytadaas sanxvvjij bna mi enxbold elbegdorj saixanbileg bayr bayrtsogt xurts gex met xvmvvsig shorond xiij tsaazal
    202.9.43.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Ван Фу Цай 2018-01-09 01:55:37
    МАН доторх хятадын эрлийзүүдийн Тянь Фу Дао мафийг Ми овогт луухаан данжаад удирддаг. Хаянхярваа Мөнхбат нар бол зүгээр тэдний бөгсний алчуур хорхой аалзнууд
    180.149.78.99
    Мэдэгдсэн Хариулах
  • их мянган 2018-01-06 06:21:04
    үнэхээр лон хүнийг хэлмэгдүүлсэн олонч хүн энд орооцлдоод гарч чадахгүй байна та нарыг олон монголчууд дэмжиж байгаа
    103.229.123.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-27 05:10:23
    Хурц новш Шуух Прокурорын томилгоог хийсэн Одоо тэд нар нь авч гарна биз.0
    178.57.82.51
    Мэдэгдсэн Хариулах
  • sikh 2017-12-24 07:18:17
    uhehii tuluu uvaa ulsiig demj uheh yalj tur tuvshin bolj ard tumen amrah yumsan
    202.9.40.237
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨР БАЙНА УУ?? 2017-12-22 11:03:47
    ИЙМ АЙМААР :"РЕЦЕДИВ" ХҮН ТИЙМ АЛБЫГ ЯААЖ ХАШИЖ ТӨРГҮЙ МЭТ ААҮЛАВ??? ЭНЭ ХҮНД ЯАГААД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ БҮҮР ДЭЭШ НЬ ЗАЛЖ,ӨӨГШҮҮЛЖ ҮРЖҮҮЛЖ БАЙДАГ БИЛ ЭЭ?
    202.179.27.120
    Мэдэгдсэн Хариулах
  • uuuuuu 2017-12-22 03:42:18
    HURTS gedeg huniig zagaad tomloh geed bga yum oilgohguil bna shuu
    103.206.195.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol tegseh ehleliig Elbegdorj hiisen  2017-12-21 10:37:35
    Mongolchyyd eb negdeltei l bol zaasaa yabna!hereb eb negdelgyi bol tegsene?....
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-21 10:01:03
    mongolchyyd vher bish bol batzandangiin tald baih bolovy elbegdorj bylgan batvvl nar zorigiin heregt holbootoi n todorhoi elbegdorj yaran sandran heden hvnd vvr...
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-21 01:51:24
    Эрүүл ухаантай хүн яаж ч бодсон Батзандан зөв яриад байгаа юм. Маш хэцүү,хүнд нөхцөлтэй тэмцэл. Асар том мөнгөний ачааны машиныг приусээр мөргөхтэй адил.Амжилт....
    103.229.122.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-21 01:04:39
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-12-20 18:09:28
    Zats... medrel muutai kino nairulagch yumu. Neg sedev oltson bish pyarig sain hiij bn. Tanai AN l ene huniig yavuulsan bizde, Ginkod ug helj chadahgui gulug
    101.108.221.193
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-12-20 17:19:10
    mongol yalna gesen xunees l am asuuya
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн 2017-12-20 17:18:58
    Худал хуурмаг мэдэгдэхгүй ч мэдрэгддэг юм .Хурцын хөлсний комментууд цагын гарз юм бишүү. Тайван нүглээ үйлдэхийг түүх хэзээ ч өршөөж байгаагүй юм.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-12-20 17:05:02
    Хятадын Танлуу мафийн хуульч Батзандан 2008.7.1-нд залуучуудыг турхирч 5 хvний амь нас алдуулсан. 1 тэрбумыг Нямкагаас авсан Батзандан тэлбэртэй ажлаа боль
    172.58.27.119
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-20 16:35:35
    Батзанданд амжилт.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-20 16:16:59
    Гэвч Хурц аль хэдийн Солонгосдоо найрлаж байгаа.Мөн ерөнхйлөгч болон Хүрэлсүх нар тал тал бөлдөгтөйгөө үлдлээ.Энэ улс өнгөрчөө.
    202.9.41.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-20 14:29:47
    батзандан нямдорж болд нар цомоороо гэмт хэрэгтэй холбогдсон мап ийн булэг улсууд тийм учираас ос хонзонгоо авахын тулд энхбатаар нуурээ далдалж байна . хурцаас...
    109.252.87.78
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2017-12-21 17:40:57
      Чи АНы боловсролтой сонгогч нь уу. Чамшиг дебилүүд л Эбээ Женко Зика С Эрдэнэ мэтийн дээрэмчид ээ торд гаргаж 1996-2000 Соцын үед бий болсон өмч хөрөнгийг тонуу...
      50.226.17.98
      Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-12-20 13:19:31
    Battulga ta nudee nee Hurtsiig tomilih ni buu hel shorod ogmoor ym Hunii erh gej yu bolohiig medej abag
    208.54.87.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2017-12-20 10:47:54
    Энэ хэд эх орноо гэх сэтгэлтэй байж чадах уу. Ми-гийн хийсэн болгон нь зөв үү. Элбэг дорж 8 жил удирдахдаа улс орны байдал ямар түвшинд хүрснийг харж л бн шүү ...
    66.181.160.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Yu yariad bna!!!Batzandaan chi gydamjind 2017-12-20 09:40:38
    Elbegdorj,Enhbold Hyrziig byryytan geed baigaa yum uu?Yah be?Ylas oron dayaraa haraah yy?...
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах
    • өмөлзүүр 2017-12-20 15:31:30
      Чи үхсэндээ өмөөрөөд өмөлзөөд бгаам.Ах, дүү нь юмуу. Эсвэл бөгсийг нь долоогч уу?
      202.9.43.133
      Мэдэгдсэн Хариулах
      • Хуц 2017-12-20 15:35:45
        Тэр ерөнхийлөгч чинь Ганбаатрын эсрэг ажлыг зохион байгуулсных нь шанд Хуцыг элчингээр явуулж бхад өөдөөс нь юүн өргөдөл вэ? яг хүлээж авч харагдаач..
        202.9.43.133
        Мэдэгдсэн Хариулах