Монголчуудын 70 хувь нь боломжийн амьдарч байна гэнэ
Манай улсад эдийн засаг хямарч, ард иргэд амьдрахал улам хэцүү хүнд болж байгаа талаар амтай бүхэн ярьж буй.

Тэгвэл энэ асуудлаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан ингэж ярьжээ.
Тэрбээр “Манай улсын ихэнх иргэд ядуураад хэцүү байна гэж ямар ч тооцоо, судалгаагүй харанхуй яриад байгаад би их эмзэглэж явдаг. Судалгаанаас харж байхад манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь ер нь боломжийн амьдарч байгаа. Харин асуудалтай хэсэг нь 30 хувь байгаагаас нэн эмзэг нь 15 хувь л байна. Тиймээс энэ 15 хувийг л төр засаг нь анхаараад асуудлыг нь шийдчихдэг байвал болох гээд байна.

Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэдийн авдаг тэтгэвэр, тэтгэмж нь амьдралд нь хүрлэг байх шаардлагатай байна. Гэтэл одоо халамжийн тэтгэвэр 103600 төгрөг байгаа. Энэ мөнгөөр хүн бүтэн сар амьдрах уу гэдэг асуудал үүснэ. Арав гаруй жил энэ салбарт ажиллаж яваа хүний хувьд миний мөрөөдөл зайлшгүй халамж шаардлагатай хүнд хангалттай амьдрах хэрэгцээг нь хангаж, хувь хүнийг авъяас чадварыг нь нээн, амьдарлаа аваад явах хэмжээнд хөгжүүлэх хөгжлийн төвүүдийг нь байгуулчихвал миний энэ салбарт ажилласны хэрэг бүтлээ гэж боддог” хэмээн ярьжээ.

Тэгэхээр түүний хэлсэнээр бол манай улсын хүн амын 70 хувь нь боломжийн сайхан амьдарч байгаа аж. Гэхдээ яг хэрэглээ болон үнийн өсөлт, цалин пүнлүүгээ тооцохоор тэр сайхан амьдраад байгаа гээд байгаа дундаж давхаргынхан маань цалингаас цалин, өрөөс өрийн хооронд амьдарч байна. Энэ нь тэгээд боломжийн амьдрал уу.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkkk 2014-08-17 20:57:51
    za odoo er ni hend itgeh bolj bna bugd iim teneg bolohoor yana daa Eronhii Said gegch ni hudalch bolohoor bugd dagaad soliordog bolchihoj en mangar odoo ard tumnee doromjlood bgaa muu yagaad bnaaaaaaaa
    94.221.23.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-17 13:53:41
    Энэ АН - ынхан ард түмнийг яаж ч доромжилж болно гэж боддог болжээ, энэ өөрөө улсын мөнгө идээд болоод байгаа байх л даа
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах
  • GFF 2014-08-17 00:33:25
    NAAD NUHRIIHYAMR HYN BN HENII ZAHIALGAAR IIM YM YRIJ BGAAG NI SUDLAJ HARIUTLAGA TOOTS
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
    • vdf 2014-08-17 00:37:12
      Ene huniig sudlaj uchircch bolh hohirliig tootsoj arga hemjee avbl taarna
      202.179.7.6
      Мэдэгдсэн Хариулах
  • ааа 2014-08-16 17:06:27
    Хуцваа...
    49.0.184.196
    Мэдэгдсэн Хариулах
  • xaxa 2014-08-16 16:16:40
    xaxa yu unshchivaa ulger yridag bsan bol odoo bol shuud bult userdeg bolj toriin baiguulga ingej bult usrexeer xendee itgex bolj bn daa
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2014-08-16 13:41:42
    Хотын багш нарын амьдрал нүдэн дээр ил байдаг тэд цалингаараа оюутныхаа төлбөрийг хийнэ голдуу өр зээлээр л амьдарч хоосон шахуу гүйдэг 40 ээс дээш насныхан хоосон л гүйгээд сурагчид болон эцэг эхээсээ ичээд л явж байдаг шүү муу хоолтой байхаар царай зүс
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
  • balt 2014-08-16 12:07:02
    xaxuulch bna da ymar xudalch noxor be
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-16 09:03:00
    Баярсайхан гуай,битгий тэгж олон түмнийг басамжилж худал ярь,энэ бол байж болшгүй нүгэл шүү.Манай хүн амын 83% нь туйлын ядуу,4 % нь хэт баян амьдарч байгаа.Баярсайхан гуай та битгий сэрүүн зүүдэл.Одоо улам л ард олны амьдрал муудахын хирээр,Баярсайхан мэ
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-16 06:00:55
    Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан чи шаа гэж хэлмээр байна. Монгол бараг бүх хүн зээлтэй байхад ийм юм ярьж суухаас ичээч. Иймэрхүү ажлаа мэддэггүй юмнууд руу шалгалт оруулаад ажлаас нь халвал таарна.
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах