
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар сайд нар 10 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, зарим улстай дипломат харилцаа тогтоох, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Хэлэлцэх асуудлын дарааллыг дараахь хүснэгтээс харна уу.
