“Магнай Трейд” ХХК нь өчигдөр оройноос эхлэн бүх шатахуун түгээх станцуудаараа 20 мянган төгрөгөөс дээш мөнгөн дүнгээр дизель түлш олгохгүй байх шийдвэр гаргасан байна. Энэ талаар тус компанийн лавлах утаснаас тодруулахад “Цаанаасаа гаалиар дизель түлш оруулж ирэхгүй байгаа. Ихэнх газрууд дизель түлш нь дуусчихсан байгаа. Бензин олголт хэвийн. Цаанаасаа буюу Оросын гаалиар дизель түлшний хязгаарлалт хийсэн учраас бид байгаа нөөцөө хязгаарлалттай олгож эхлээд байна” гэсэн юм.
Энэ талаар тодруулахаар УУХҮ-ийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбаттай холбогдоход “Та наад асуудлаа Л.Раднаасүрэн даргаас лавлаарай” гэлээ. Ямартай ч хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн тайлбарыг өгч байсан газрын дарга өнөөдрийн байдлаар ОХУ-аас Монголд нийлүүлэх дизель түлшиндээ хязгаарлалт хийсэн талаар мэдээлэл аваагүй байгаа бололтой юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн