У.Хүрэлсүх: Утааг 10 гаруй хувиар бууруулна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/12.19/  Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ.

Нийслэлийн гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байна. Тэдгээрээс 20 мянга орчим нь цахилгаан халаагуур хэрэглэж, гэр бүлийнхээ халаалтын асуудлыг шийджээ.

Иргэн Т.Ганбаатарынх тэдгээр айлын нэг. Германд үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг 2 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Нүүрс худалдан авах, гал түлэх  шаардлагагүй болсон. Агаарт хорт утаа дэгдээхээ больсноор ахуйн ариун цэвэр сайжирч мөн хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй болжээ.

Сүүлийн жилүүдэд айлууд халаалтаа цахилгаанаар шийдэх нь нэмэгдэж байгааг эрчим хүчний хэрэглээний хэлбэлзэл тод харуулж байна гэж ДЦС-ын удирдлага  ярилаа.

Нийслэлд хамгийн багадаа 18 мянган айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэж үзвэл 50 мянга орчим тонн буюу  30 мянган портер нүүрсийг шатаахаа больсон байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах хүрээнд Засгийн газар болоод Ерөнхий сайдаас эхний ээлжинд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, бага оврын уурын зуухнуудыг буулгах зорилтыг тавьж, чиглэл чиглэлээр ажил эхлүүлээд байгаа билээ. Нийт 3100 орчим бичил уурын зуух ажилладгаас  113 уурын зуухыг буулгана.  Ингэснээр 59 мянган тонн буюу 40 гаруй мянган портер нүүрс шатахгүй, хорт утаа болохгүй гэсэн үг юм.

Сонгинохайрхан дүүрэгт 15 уурын зуух буулгаж, халаалт авдаг аж ахуй нэгж, байгууллага орон сууцнуудыг төвлөрсөн дулаанд холбоно. Тус дүүргийн 22 дугаар хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох барилга угсралтын ажил нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Эдгээр уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор нүүрсний хэрэглээ нь мөн л 10 мян/тн-оор буурч агаар мандалд хаягдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээг 13,7 мян/тн бууруулж чадна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа аж.

Ерөнхий сайдыг ОБЕГ-ын аврах тусгай ангид ажиллах үеэр аж ахуй нэгж, компаниуд 140,000-2,500,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуурын танилцуулга хийлээ. Утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд гэр хорооллын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэснээр иргэд цахилгаан халаагуурыг түгээмэл  хэрэглэдэг болсон гэлээ.


 

Эдгээр ажлын явцтай танилцсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гэр байшингаа сайтар дулаалж, дулаан алдагдлаа бууруулах,  нүүрсний хэрэглээгээ багасгах, болж өгвөл цахилгаан халаагуур авч хэрэглэх гэх мэт арга хэмжээ авахыг ард иргэддээ уриаллаа. Улмаар хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй 220 мянган айл өрх, уурын зуухнуудын яндангийн тоог нь цөөлж, төвлөрсөн дулаанд холбосноор  эхний ээлжинд 2019 он гэхэд хорт утааг 10 гаруй хувиар бууруулж чадна гэж тооцож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Утаа 2017-12-25 03:44:57
    Ёстой хөх инээд хүргэчихлээ. 10% буурсан эсвэл нэмэгдсэнийг яаж тооцох болж байнаа. Ээ элээ минь гэж ийм хүн ёрөнхий сайд хийх ч гэж дээ.
    66.181.177.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Ulmaa 2017-12-20 20:31:32
    10% buuruulana gene uu ibeedtei yum ,dorvitou yum hiigeech end tebd hudlaa amlaad .,amlasan yum ne chaavaas daa 10 % dalaitstai ajillaach ee
    89.65.80.41
    Мэдэгдсэн Хариулах
  • uuu 2017-12-20 12:06:36
    utaag shanaadaad shnaadaad yvchih biz dee
    103.229.121.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-20 05:39:29
    халаагуур таьж болноо төлбөр их гарна шүү дээ
    202.21.100.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-20 01:37:34
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Soongo 2017-12-20 01:29:13
    за битгий худлаа ярь, хүссэн хүсээгүй өөрөө аяндаа 10 байтугай хувиар буурах цаг нь ирэх гэж байна
    103.229.121.81
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-20 00:53:51
    хамгийн гол нь судалгаа сайн хийж байгаад хэнийх ямар шийдэл хүсч байна тэрийг нь л хийлдээ айл болгон адилгүй байгаа хотын дарга шиг зовлон яриад суувал юу ч б...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2017-12-20 00:50:20
    цахилгаан халаагуур яахавээ яаж ийгээд авч болно хамгийн гол нь цахилгааны төлбөр нь хэцүү байдаг шүү дээ тэр асуудлыг шийдчихвэл утаа баяртай шүү дээ сайдаа
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Hm  2017-12-19 15:30:55
    19 ond 10 han huvi zorilgo ni iim ochuuhen baigaa yum chine bielelt ni 0 huvi esvel +10 huvi bolno omnoh turshlagduusaas harahad!!!
    66.181.186.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Setguulch ees asuuh yum bna 2017-12-19 14:14:58
    Porter nuures geed baih yum yamar shine toon utga ilerhiildeg yum bol
    49.97.111.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-19 13:58:28
    Hurelsuhee el baigaa utaa yahav duurch.Naad uls turiin utaagaa ustgaachee.mongol tur suirlee shuudee.tsaaziin yliig mash yaraltai sergeegeed 4-5hunii tolgoig av...
    103.57.92.166
    Мэдэгдсэн Хариулах
  • anu 2017-12-19 13:32:21
    Demih heregtei Bugd tsahilgaan zuuh zeeleer ch gesen abch oorsdiigoo bolon huuhduud,eh ornoo/baigaliig abrah hodolgoond orolts
    172.56.34.238
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-19 13:07:04
    2018 ondoo 50 huvi buuruulj chadahgui bol ogtsor.
    182.160.32.207
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-19 12:13:35
    хурэлсухийн зангараг айлын гал зуухнаас хэтрэхгуй нь дээ энхбаяр шиг оростой яриад их ерийг тэгэлдэг шиг арай цараатай ажилламаар л юм 10 хувь юу юм чааваас даа...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхавга-Очир 2017-12-19 11:52:37
    Цахилгаан зуухыг 90% хөнгөлтэй айл өрхүүдэд тараахад утаа 90% буурна.
    59.153.113.50
    Мэдэгдсэн Хариулах