Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийг 3 дахь удаагаа байгуулж, ирэх 3 жилд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Талууд жил бүр тусгай төлөвлөгөө гарган хамтран сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтыг зохион байгуулж, уг ажиллагаа нь хэвшил, уламжлал болон тогтсон, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн, мөн олон удаагийн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зарим зөрчлүүд, тухайлбал, эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол эрс цөөрсөн эерэг үзүүлэлтүүд гарсан тул энэхүү бичгийг үргэлжлүүлэхээр болсон хэмээн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд дүгнэсэн юм. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс “Юуны түрүүнд шинэ хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллагын ажилтнууд мөрдөгчийн статустай болж байгаатай уялдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулахад хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүнд тусгайлан тоноглосон зориулалтын өрөөнд байцаалт авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэвшүүлэхэд анхаарах, эрүүлжүүлэх, баривчлах байруудын ариун цэвэр, орчин нөхцлийг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг шийдвэрлэх, дотоод хяналтын албыг чухалчлах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад удаан хугацаагаар, үндэслэлгүйгээр хорьж саатуулах явдлыг цэгцлэх шаардлагатай” зэргийг чухалчлан үзэж буйгаа илэрхийлж байв.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдээд буй 25 ажилтанг сургалт явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрхийн сургагч багшгүй 16 аймагт сургалт явуулах, эрүүлжүүлэх болон баривчлах байрны асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хийхээр боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-19 13:33:08
    хятад шиг байлдаа чадахгуй байж хуний эрх мэрх гэж солиорхоо боль шоронгийн хулгайчдын эрх гэж юу байсан юм
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-12-19 11:28:01
    Ёстой зөв зүйл хийж байгаа юм байна даа ??? БАЯР ХҮРГЭЕ
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах