Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан: Ирэх жилийн нэгдүгээр сарын 1-ээс Эрүүл мэндийн даатгалын сангаа бие даалгаж байгаа. Зохих үр дүнгээ өгөх байх. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл их байна. Үүний зарим нь хадгаламжийн хэлбэрээр банкинд зарим Засгийн газрын бонд болжээ. Яагаад зориулалтаар нь ашиглахгүй байна вэ. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ тааруу байгаа ийм үед зориулалтын мөнгө хадгалаад байж байдаг юм бэ?
Ажлын хэсэг Д.Дэмбэрэл: Чөлөөт үлдэгдэл бол хуримтлалын шинжтэй. Чөлөөт үлдэгдэл дээр үеэс эхэлсэн. Хуримтлалын шинжтэй үлдэгдэл юм. Чөлөөт үлдэглийг банкинд байршуулж хүүг нь авч, нэмэгдүүлэх хандлагааар явж ирсэн. 2018 онд 376 тэрбумыг зарцуулна. хуульд зарцуулах тодорхой заасан. Жилдээ зарах хөрөнгөө зардаг. Гэхдээ манай даатгуулагчдын оруулж байгаа хөрөнгөөс зардлаасаа орлого давж үлдээд байдаг юм.

П.ГОО
Оллоо.мн